Firefly Aerospace компанийн Blue Ghost хөлөг саран дээр нар мандах агшны гайхалтай зургийг авсан бөгөөд энэ нь түүний сарны гадаргуу дээрх ажлын өдрийн эхлэл юм.
Blue Ghost хөлөг гуравдугаар сарын 2-ны ням гарагт сарны хойд зүгт орших Mare Crisium (“Хямралын тэнгис”) хэмээх өргөн уудам тогоонд байрлах Mons Latreille уулын ойролцоо амжилттай газардлаа. Энэ нь хувийн компаниудын сансрын судалгаанд түүхэн амжилт болж байна.
Газардсанаасаа хойш Blue Ghost шинжлэх ухааны ачаа төхөөрөмжүүдээ ажиллуулж эхэлсэн бөгөөд сарны гадаргуу, тэртээх Дэлхийн гайхалтай зургийг авсаар байна.
Firefly Aerospace on X (formerly Twitter): “Rise and shine! Firefly’s #BlueGhost lander captured its first sunrise on the Moon, marking the beginning of the lunar day and the start of surface operations in its new home. Our #GhostRiders have already begun operating many of the 10 @NASA payloads aboard the lander and will… pic.twitter.com/YI9nuFZfmk / X”
Rise and shine! Firefly’s #BlueGhost lander captured its first sunrise on the Moon, marking the beginning of the lunar day and the start of surface operations in its new home. Our #GhostRiders have already begun operating many of the 10 @NASA payloads aboard the lander and will… pic.twitter.com/YI9nuFZfmk
Firefly компани гуравдугаар сарын 3-нд X платформд нийтэлсэн шинэ зурган дээр хурц нарны гэрэл товойж, сарны барзгар гадаргуу дээр сүүдэр үүсгэн мандаж буй дүр зураг харагджээ.
“Өглөөний мэнд! Firefly-ийн Blue Ghost хөлөг саран дээрх анхны нар мандах агшныг дурандаа буулгаж, сарны өдрийн эхлэл болон гадаргуу дээрх үйл ажиллагаагаа эхлүүллээ” хэмээн тус компанийн нийтлэлд дурдсан байна.
Firefly компанийн мэдээлснээр, хөлгийн багтаасан NASA-ийн 10 шинжлэх ухааны төхөөрөмжийн ихэнх нь ажиллагаанд орж, ирэх хоёр долоо хоногийн турш болон сарны шөнийн турш ажиллах болно. Эдгээр төхөөрөмжүүд сарны найрлага, геологи, дулааны урсгал, сансрын цаг уурын талаар судалгаа хийхээс гадна өрөмдлөгийн технологийг турших юм. Мөн хөлгийн камер нар жаргах үеэр сарны тоос хэрхэн хөөрч буйг бичиж авах зорилготой.
Энэхүү газардалт нь Blue Ghost-ийг SpaceX Falcon 9 пуужинд ачиж нэгдүгээр сарын 15-нд хөөргөснөөс хойш 46 хоногийн дараа биеллээ олсон бөгөөд Firefly компанийн хувьд асар том амжилт болж байна.
“Firefly компани үг болон бодитоор саран дээр гарч чадлаа” хэмээн Firefly-ийн гүйцэтгэх захирал Жэйсон Ким газардалтын дараах мэдэгдэлдээ онцолжээ.
“Манай эрч хүчтэй, няцашгүй баг найдвартай, хямд өртөгтэй сарны хүргэлт хийх чадамжтай гэдгээ баталлаа. Бид үүгээр зогсохгүй. Жил бүрийн сарны даалгавраар Firefly компани сарны байнгын судалгаанд зам тавьж, манай улс, түншүүд болон дэлхий дахинд нарны аймгийн гүн рүү хөл тавих боломжийг нээх болно” гэж Ким цохон тэмдэглэв.
Blue Ghost хөлөг NASA-ийн Commercial Lunar Payload Services (CLPS) хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон бөгөөд уг хөтөлбөр нь Artemis хөтөлбөрийг дэмжих үүднээс хувийн компаниудын буулт хийн, шинжлэх ухаан, технологийн хэрэгслийг саран дээр хүргэх үүрэгтэй.
АНУ-ын хувийн компани болох Intuitive Machines-ийн хоёр дахь хөлөг Athena IM-2 нь мөн CLPS хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд гуравдугаар сарын 4-нд сарны тойрог замд оржээ. Тус багийнхан одоо уг хөлгийг гуравдугаар сарын 6-нд сарны өмнөд туйлд газардахаар бэлдэж байна.
Үүнээс гадна, Токио хотод төвтэй ispace компанийн Resilience хөлөг ч мөн саран дээр газардахаар бэлтгэж байна. Тус хөлөг Blue Ghost-той хамт нэг пуужинд ачигдсан боловч одоо сар луу урт зам туулж байгаа бөгөөд тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр буулт хийхээр төлөвлөж байгаа аж.
space.com