in ,

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ

NBA-д өмнө нь бараг байгаагүй өндөр насжилтын эрин үе үргэлжилж байна. 30 насны босгыг давсан тоглогч лигтээ үлдэх нь ховор үзэгдэл байсан бол өнөөдөр Леброн Жэймс, Кевин Дюрант, Стефен Карри зэрэг супер одууд нас нь явсан ч өндөр амжилт үзүүлсээр байна.

Леброн 40 насандаа ч өндөр түвшинд тоглож буй нь спортын ертөнцөд гайхагдаж байгаа ч Карри ч түүнээс дутахгүй амжилт үзүүлсээр байна. 37 настай тэрээр нэг тоглолтод дунджаар 3.93 км гүйж, бусад тоглогчдоос илт илүү тэсвэр хатуужлыг харуулсаар байна. NBA тоглогчид дунджаар 3.2 км орчим гүйдэг. Шинжээч Шэннон Шарпын үзэж байгаагаар түүнд цаашид тоглох боломж маш их байгаа аж.

Тэрбээр “Nightcap” подкастын үеэр “Би Стеф Карриг дахин 4, 5 жил тоглохыг харж байна. 40 нас хүртлээ тоглосон ч би гайхахгүй” хэмээн хэлжээ.

Хэдийгээр Карри “Миннесота Тимбервулвз”-ийн эсрэг плейоффын хагас шигшээд гуяны булчиндаа гэмтэл авсан ч улиралд эрчтэй тоглож, багийг ахин нэг амжилт руу хөтлөх нь тодорхой байсан. Харин Шарп энэхүү гэмтлийг том саад гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Сагсан бөмбөгийн хоёр удаагийн MVP Стеф Карри биеэ арчлах тал дээр туйлын хариуцлагатай ханддаг. Улирлын дундуур Жимми Батлер багт нэгдсэнээр довтолгооны ачаалал багасаж, Карри бөмбөггүй тоглолтондоо дахин төвлөрч чадсан нь ирэх улиралд “Голден Стэйт Уорриорс”-ыг Баруун бүсийн аюултай өрсөлдөгч болгох нөхцөлийг бүрдүүлж байна.

Карригийн араас Леброн Жэймс, Кевин Дюрант, Жэймс Харден, Кавай Леонард зэрэг тоглогчид ч нас ахисан ч өндөр түвшинд тоглож байгаа нь шинэ үеийн залууст зориулсан жишгийг тодорхойлж байна.

thesportsrush.com

What do you think?

Титан дагуулын метаны үүлсийг анх удаа хянажээ

Титан дагуулын метаны үүлсийг анх удаа хянажээ

Яннис Антетокумпо Милуокигийн удирдлагуудтай ирэх долоо хоногт ирээдүйгээ хэлэлцэнэ

Яннис Антетокумпо Милуокигийн удирдлагуудтай ирэх долоо хоногт ирээдүйгээ хэлэлцэнэ