Одон орончид орчлонгийн бүтэц болон тэлэлтийн талаар бидний мэддэг ойлголтыг бүрэн өөрчилж мэдэхүйц сонирхолтой нээлт хийжээ.
Судалгаагаар, орчлон ертөнцийг улам хурдасган тэлэх шалтгаан болдог “Хар энерги” хэмээх нууцлаг хүч цаг хугацааны явцад суларч байгаа бололтой.
Энэ нээлт нь орчлонгийн тухай өнөөгийн үндсэн загвар болох λ-хүйтэн хар материйн загвар буюу ΛCDM-д сөргөөр нөлөөлж мэднэ. Тус загвар нь хар энерги, жирийн матери, мөн хүйтэн хар матери (гэрлийн хурдад ойрхон биш, удаан хөдөлдөг онолын материйн төрөл)-ийг харгалзан үздэг.
Энэхүү загвар дахь λ (лямбда) тэмдэг нь Альберт Эйнштейний гаргасан “Орчлонгийн тогтмол” үзэл санааг илэрхийлдэг ба орчлон тогтмол хурдаар тэлдэг гэж үздэг.
Гэвч New Scientist сэтгүүлд мэдээлснээр, өнгөрсөн жил Аризонад байрлах Dark Energy Spectroscopic Instrument (DESI) ажиглалтын хүрээнд хар энерги тогтмол бус байж болох нь тогтоогдсон. Энэ хүч нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, сулрах хандлагатай байгааг шинжлэх ухаанчид анзаарчээ.
2024 оны 3-р сард нийтэлсэн үргэлжлэл судалгаагаар энэхүү онцгой олдвор баталгаажих хандлагатай болжээ.
“Энэ бол сэтгэл хөдөлгөм, стандарт орчлонгийн загварыг бүрэн эргэлзээнд оруулж болзошгүй,” хэмээн Мадридын автономит их сургуулийн туслах судлаач Яшар Акрамийн New Scientist-д ярьжээ.
Акрами болон түүний хамтрагчид ΛCDM загварыг өөрчлөхийн оронд хар энергийг “quintessence” буюу тав дахь элемент мэт талбар болгон дахин тодорхойлохыг санал болгож байна. Энэхүү ойлголт нь орчлонгийн тэлэлтийн хурдассан байдлыг тайлбарлахад ашиглагддаг.
Хэрвээ хар энерги үнэхээр quintessence бол гэдгийг баталж чадвал, энэ нь утасны онолыг стандарт космологийн загварт нийцүүлэн нэгтгэх боломжийг нээх аж.
“Хар энерги бол quintessence гэдгийг нотолчихвол энэ нь утасны онолд маш том давуу талтай,” хэмээн Акрами хэлжээ. “Тиймээс утасны онолын судлаачид маш их баярлаж байна.”
Хар энергийн quintessence хувилбарын нэг таамаглал нь уг хүч нь таталцлын хүчтэй өөрөө харилцан үйлчилдэг байж магадгүй гэсэн санаа юм.
“Бид ер нь таталцлын хүч бүхнийг хөдөлгөдөг гэж бодож өссөн. Харин одоо хар энерги нэртэй нэмэлт тав дахь хүч байгаа мэт санагдаж байна,” хэмээн Оксфордын их сургуулийн астрофизикч Педро Феррейра тайлбарласан байна.
Гэвч энэ тав дахь хүчийг батлахын тулд бид одоогоор ямар ч нотолгоо хараахан олоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй — ядаж л бидний мэддэг орчлонгийн ойролцоо хэсэгт бол.
“Физикчдийн үзэж байснаас ч илүү төвөгтэй байж мэднэ. Тэгэхээр үнэхээр ийм замаар явах хэрэгтэй гэж үү гэж өөрөөсөө асуумаар ч юм шиг,” хэмээн Феррейра нэмжээ.
Тэрээр шинжлэх ухаанчид хар энергийн олон онолыг үргэлж маргаж хэлэлцэх ч, хэзээ ч нэг зөв шийдэлд хүрэхгүй байж магадгүй гэж үзэж байна.
Гэсэн ч Европын сансар судлалын агентлагийн Euclid хиймэл дагуул болон DESI-гийн ирээдүйн ажиглалтуудаар хар энерги нь таталцлын хүчтэй хэрхэн харилцан үйлчилж байгааг анзаарах боломж хараахан үгүйсгэгдээгүй хэвээр байна.
yahoo.com