in ,

Тайво Авоний эмнэлэгт сэргэсэн ч улирлын сүүлчийн тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна

Авоний Лестер Ситигийн эсрэг тоглолтын сүүлчийн мөчүүдэд сэлгээгээр талбайд гарч байсан.

Тайво Авоний эмнэлэгт сэргэсэн ч улирлын сүүлчийн тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна

Ноттингем Форест клубийн довтлогч Тайво Авоний өнгөрсөн амралтын өдөр Лестер Сититэй хийсэн тоглолтын үеэр хаалганы тулгуурыг мөргөн хүнд бэртэл авсны улмаас сэхээн амьдруулалтын байдалд орж, хоёр ч удаа хэвлийн хагалгаа хийлгээд байна. Одоогоор тэр сэхээнээс гарч, биеийн байдал нь тогтвортой байгаа талаар багийн дасгалжуулагч Нуно Эспириту Санту мэдээллээ.

Түүинй хэлснээр, 27 настай нигери довтлогчийг эмнэлэгт дор хаяж тав хоногийн турш ажиглалтад байлгана. Түүнд зочлох зөвшөөрөл хараахан олгогдоогүй байгаа ч гэр бүлийнхэн нь дэргэд нь байгаа аж. “Тэр аюулгүй байна. Гэр бүлийнхэн нь хамт байгаа нь хамгийн чухал. Бид түүний бие сайн байгааг мэдэж байгаа, түүнд зүгээр л цаг хугацаа хэрэгтэй,” гэжээ.

Авонийг даваа гарагт эмнэлэгт хүргэж, мягмар гарагт сэхээнд оруулсан бөгөөд лхагва гарагт сэргэсэн байна. Санту түүнийг ирэх долоо хоногт багийнхантайгаа эргэн нэгдэх боломжтой байгаасай хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Тайво бол үнэхээр гайхалтай хүү. Энэ улирал түүний хувьд хүнд өнгөрсөн. Хагалгаа амжилттай болсон. Эмч нарын зөвшөөрлийг хүлээж байгаа ч бид эерэг хандлагатай байна” гэж нэмж хэлсэн юм.

Мөн тэрбээр тухайн үед гэмтлийн ноцтой байдлыг мэдээгүй тул шууд түргэн тусламж дуудаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлжээ. “Хэрвээ тухайн мөчид бид гэмтэл ноцтойг мэдсэн бол тэр даруй эмнэлэг рүү явуулах байсан. Гэвч хэн нь ч мэдээгүй юм” гэж гэсэн байна.

Санту: Шүүгчид дагаж мөрдөх заавартай байдаг

Тухайн үйл явдал оффсайд тогтоогдоогүй үед тоглолтыг үргэлжлүүлсэнтэй холбоотойгоор гарсан бөгөөд энэ нь туслах шүүгч шийдвэрээ илүү хурдан гаргах ёстой юу гэдэг сэдвийг дахин сөхөхөд хүргээд байна.

Нуно Эспириту Сантугийн хэлснээр, болж өнгөрсөн явдалд шүүгчдийг буруутгах боломжгүй. Учир нь “хууль нь тийм” бөгөөд тэд “дагаж мөрдөх заавартай” аж.

Экс Премьер лигийн шүүгч Кийт Хаккетт энэ долоо хоногт өгсөн ярилцлагадаа Видео Шүүгчийн Систем (VAR)-ийн протокол нь тоглогчдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг онцолжээ.

VAR-ийг нэвтрүүлснээр туслах шүүгчид оффсайдын дохиогоо хойшлуулж, гоол орсон эсэх эсвэл хамгаалж буй баг бөмбөгийг авсан эсэхийг хүлээдэг болсон,” хэмээн Хаккетт BBC Sport-оор дамжуулан Radio 5 Live-д ярьсан байна.

Энэ нь оффсайд буруу дохиолсон тохиолдолд бодит гоолыг хүчингүй болгохоос сэргийлдэг. Гэсэн хэдий ч ийм практик тоглогчдыг гэмтэл авах эрсдэлтэй байдалд оруулж байна.”

Вест Хэм vs Форест: Форестийн хувьд Аваргуудын лигийн эрхийн хувь заяа шийдэгдэх боломжтой тоглолт болно

Ноттингем Форест клуб энэ ням гарагт (Улаанбаатарын цагаар 21:15) Премьер лигийн доороосоо 6-р байрт яваа Вест Хэмийн талбайд зочлохоор байна. Улмаар 5-р сарын 25-нд (22:00) Челсийг гэртээ хүлээн авах тоглолтоор улирлаа өндөрлүүлэх бөгөөд энэ нь Аваргуудын лигт оролцох эрхийн төлөө шийдвэрлэх тулаан болох өндөр магадлалтай байна.

Форестийн дасгалжуулагч Нуно Эспириту Санту:
“[Авонийгийн] гэмтэл болон түүнийг туулж буй нөхцөл байдал бид бүхэнд, багийн бүх хүнд үнэхээр хэцүү байлаа. Бидэнд хүнд туссан. Гэхдээ одоо урагшлах хэрэгтэй. Бид хийж буй бүх ажлынхаа дараа хамгийн чухал зүйл Вест Хэмийн эсрэг тоглолтдоо төвлөрч чадахгүй байна гэдэг хүлээн зөвшөөрөх зүйл биш.

Т-ийн эзгүй байдал, тоглогчдын түүнд санаа зовниж буй сэтгэл зүй тоглолтыг улам хүндрүүлж байна. Тэд байнга мэдээ асууж, холбогдож байгаа.

Энэ нь бүгдийг сэтгэл дундуур болгодог. Бид Т-ийг эрүүл саруул багтаа байлгахын тулд бүхнийг өөрчилж чадах байсан бол тэгэх л байлаа. Гэхдээ бид урагшлах ёстой. Тоглолтод бэлтгэх нь бидний үүрэг.”


Форестийн Аваргуудын лигт орох найдвар

Форест сүүлийн гурван тоглолтдоо хожигдолгүй байсан ч хожиж чадаагүй тул долоо дахь байр хүртэл ухарсан. Гэхдээ тэд энэ байрнаасаа доош унахгүй нь тодорхой болоод байна.

Премьер лигийн энэ улирлын “сюрприз” баг хэмээн нэрлэгдээд буй Форест, Аваргуудын лигийн сүүлийн эрх гэгдэж буй 5-р байрт яваа Челсигээс нэг онооны алдагдалтай, 4-т бичигдэж буй Манчестер Ситигээс гурван оноо дутуу яваа. Гэсэн ч эдгээр хоёр баг гоолын зөрүүгээр давуу байдалтай байгааг дурдах хэрэгтэй.

Хэрэв Форест 7-д бичигдэж улирлаа дуусгавал энэ нь тэдний 1994/95 оны улирлаас хойших хамгийн өндөр амжилт болох юм. Тэд тухайн жил гуравдугаар байрт шалгарч байв.

Премьер лигийн сүүлээс хоёр дахь тойргийн өмнө Optaгийн статистик дүн шинжилгээгээр Форест тавд багтах 17.1% боломжтой гэж гарчээ. Мөн тэдний:

  • 7-р байраар улирлаа дуусгах магадлал — 59.4%

  • 6-р байр — 23.4%

  • 5-р байр — 13.1%

  • 3-р байр — 0.4% гэж тооцоолжээ.

Харин Челси бол сүүлийн Аваргуудын лигийн эрхийг авах хамгийн өндөр магадлалтай баг хэмээн Opta дүгнэсэн байна.


Форест өмнө нь Аваргуудын лигт тоглож байсан уу?

Ноттингем Форест одоогийн “Аваргуудын лиг”-т оролцож байгаагүй. Гэсэн ч тус тэмцээн Европын цом хэмээх нэртэй байх үед буюу 1978/79, 1979/80 оны улиралд дараалан түрүүлж байв.

Форестийн Европын цом дахь сүүлчийн оролцоо нь 1980/81 онд тохиосон. Үүнээс хойш тэд зөвхөн UEFA цом (одоогийн Европын лиг)-д гурван удаа оролцсон.

Сүүлд 1995/96 оны улиралд UEFA цомын шөвгийн наймд шалгарч, Бавари Мюнхенд нийлбэр дүнгээр 7–2-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүлж байжээ.

101greatgoals.com

What do you think?

NASA 20 жил ажиллаагүй байсан Voyager хөлгийн хөтлөгчийг дахин ажиллууллаа

NASA 20 жил ажиллаагүй байсан Voyager хөлгийн хөтлөгчийг дахин ажиллууллаа

Дональд Трамп Тэйлор Свифтийг дахин шүүмжилж, “Тэр одоо халуухан биш” гэв

Дональд Трамп Тэйлор Свифтийг дахин шүүмжилж, “Тэр одоо халуухан биш” гэв