in

Тараг уух нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулж болзошгүйг судалгаа харууллаа

Тараг уух нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулж болзошгүйг судалгаа харууллаа

Сүү хорт хавдрын эрсдэлийг бууруулахад тустай гэсэн судалгааны дүгнэлтийн араас өөр нэгэн судалгаа тарагны ашиг тусыг онцолж байна. Энэхүү судалгаагаар тараг уух нь тодорхой төрлийн хорт хавдрын, ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтойг харуулжээ.

Сүүлийн жилүүдэд 55-аас доош насны хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын шинэ тохиолдол хоёр дахин нэмэгдэж, оношлогдох тохиолдол бараг 20 хувиар өссөн байна. Онкологийн эмчийн хувьд надаас олон хүн энэ эрсдлийг хэрхэн бууруулах талаар асуудаг.

Шинэ нотолгоонуудын дагуу таргийг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрын түрэмгий хэлбэрүүдийн эсрэг хамгаалалтын нөлөө үзүүлж болохыг харуулж байна. Энэ нь гэдэсний бичил биетний экосистемийг (гэдэсний ашигтай бактериуд) өөрчлөх замаар явагддаг.

Гэдэсний бичил биетэн ба хорт хавдар

Гэдэсний бичил биетэн нь хоол боловсруулах, дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорт хавдрын эрсдэлд хүртэл нөлөөлдөг. Зарим бактериуд хорт хавдрын дотор оршин тогтнож чаддаг бөгөөд эрүүл тэнцвэртэй бичил биетний бүрдэл нь үрэвслийг бууруулж, дархлааг дэмжихэд чухал үүрэгтэй байдаг.

Тараг нь Lactobacillus bulgaricus, Streptococcus thermophilus зэрэг ашигтай бактериудыг агуулдаг тул гэдэсний бичил орчны тэнцвэрийг хадгалахад тусалдаг.

Долоо хоногт хоёр ба түүнээс олон удаа таргийг хүнсэндээ хэрэглэх нь эрсдэлийг бууруулж магадгүй

Судалгаагаар долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа тараг уусан хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын тодорхой нэг түрэмгий хэлбэрийн эрсдэл бага байгааг тогтоожээ. Энэхүү хавдар нь бүдүүн гэдэсний баруун талд үүсдэг бөгөөд зүүн талын хавдартай харьцуулахад амьд үлдэх магадлал бага байдаг.

Судалгаанд 150,000 гаруй хүнийг олон арван жилийн турш ажигласан бөгөөд урт хугацаанд тараг хэрэглэх нь гэдэсний бичил биетэнд эерэг нөлөө үзүүлж, зарим төрлийн хавдраас хамгаалж болзошгүйг харуулсан.

Судлаачид хоёр жил тутамд оролцогчдоос тарагны хэрэглээний талаар асууж, бүдүүн гэдэсний хорт хавдартай 3,079 хүний хавдрын эдээс Bifidobacterium (тарганд байдаг ашигтай бактери) илрүүлжээ.

Хэдийгээр тараг бүдүүн гэдэсний бүх төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулсан гэсэн шууд нотолгоо гараагүй ч долоо хоногт хоёр ба түүнээс дээш удаа тараг иддэг хүмүүсийн хувьд “Bifidobacterium-эерэг проксимал бүдүүн гэдэсний хорт хавдар” тусах магадлал бага байжээ. Энэхүү төрлийн хавдар нь бүдүүн гэдэсний баруун талд үүсэх бөгөөд амьдрах хугацаа хамгийн богино хавдруудын нэг юм.

Тараг хорт хавдрын эрсдэлийг хэрхэн бууруулдаг вэ?

Тарагны хорт хавдраас хамгаалах боломжит хэд хэдэн механизм судлагдаж байна. Үүнд:

  • Гэдэсний бичил орчны зохицуулалт – Тарагны пробиотик нь гэдэсний бактериудын тэнцвэрийг хадгалж, үрэвслийг бууруулан, хавдар үүсгэгч бодисуудыг саармагжуулахад тусалдаг.
  • Үрэвслийн эсрэг нөлөө – Тараг нь бүдүүн гэдэсний хучуур эсүүдэд (мөгөөрсөн бүрхүүл) үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, хавдар үүсэхээс сэргийлэх боломжтой.
  • Гэдэсний хамгаалалтын давхаргыг сайжруулах – Гэдэсний ханын нэвчимтгий чанар ихэсвэл хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тараг нь энэ эрсдэлийг бууруулахад тусална.

Зөв тараг сонгох нь чухал

Тараг нь хорт хавдраас сэргийлэх боломжтойгоос гадна бусад олон эрүүл мэндийн ашиг тустай. Үүнд:

  • Кальциар баялаг тул ясны сийрэгжилтээс сэргийлдэг.
  • Цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчний эрсдэлийг багасгадаг.
  • Чихрийн шижин, бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалж болзошгүй.

Гэхдээ тараг сонгохдоо чихэргүй, амт оруулаагүй тараг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь нэмэлт чихэр нь жингийн илүүдэл, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Амьд бактери агуулсан тараг сонгох нь илүү үр дүнтэй.

  • Грек тараг – Уураг ихтэй, чихэр багатай.
  • Тослог тараг – Боловсруулалт багатай, эрүүл мэндэд илүү тустай.

Бүдүүн гэдэсний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Британид жил бүр 45,000 гаруй хүн бүдүүн гэдэсний хорт хавдраар оношлогддог бөгөөд энэ нь тус улсын дөрөв дэх хамгийн түгээмэл, дэлхийд гуравдугаарт ордог хорт хавдар юм. Гэвч эдгээрийн олонх нь урьдчилан сэргийлэх боломжтой.

Cancer Research UK-ийн мэдээлснээр бүдүүн гэдэсний хорт хавдрын 54 хувь нь зөв амьдралын хэв маягаас хамаардаг. Гол эрсдэлт хүчин зүйлс:

  • Тамхи
  • Хөдөлгөөний хомсдол
  • Архи
  • Боловсруулсан мах их хэмжээгээр хэрэглэх
  • Буруу хооллолт

Тогтмол тараг хэрэглэх нь эдгээр эрсдэлийг бууруулахад туслах боломжтой. Гэхдээ эрүүл амьдралын хэв маягийг бүрэн дэмжихийн тулд жимс, хүнсний ногоо, бүтэн үр тариа хэрэглэх, тогтмол дасгал хийх зэрэг зуршлыг хэвшүүлэх нь хамгийн чухал.

Тараг нь хорт хавдрын эсрэг ид шидтэй хүнс биш ч эрүүл хооллолтын нэг хэсэг болж, тодорхой төрлийн хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой. Судалгаа үргэлжилж байгаа ч өдөр бүр тараг хэрэглэх нь эрүүл амьдралын хялбар бөгөөд үр дүнтэй алхам болохыг илтгэж байна.

sciencealert.com

What do you think?

Leave a Reply

Реал Мадрид 3-2 Леганес: Мбаппегийн чөлөөт цохилт Барселонад дарамт үзүүлсээр

Реал Мадрид 3-2 Леганес: Мбаппегийн чөлөөт цохилт Барселонад дарамт үзүүлсээр

Квант телепортацийг анх удаа интернетээр дамжуулан гүйцэтгэв

Квант телепортацийг анх удаа интернетээр дамжуулан гүйцэтгэв