in

Титан дагуулын метаны үүлсийг анх удаа хянажээ

Титаны хойд хагас бөмбөрцөгт метаны мөчлөгийн хөдөлгөөнийг ажигласан нь шинжлэх ухаанд шинэ ойлголт нэмж байна

Титан дагуулын метаны үүлсийг анх удаа хянажээ

Санчир гаригийн хамгийн том дагуул болох Титан дээр ус биш, метаны хүйтэн, тослог бороо ордог. Энэ үзэгдэл Дэлхийн уур амьсгалын мөчлөгтэй зарим талаараа төстэй ч шал өөр химийн найрлагатай. Харин сүүлийн үеийн судалгаагаар шинжлэх ухаанд шинэ хуудас нээж болохуйц ажиглалт хийгджээ. Титаны хойд хагас бөмбөрцөгт метаны үүлс хөдөлж, өндрөө өөрчилж байгааг анх удаа бүртгэснээр метаны мөчлөг хэрхэн явагддаг талаарх ойлголтыг гүнзгийрүүллээ.

James Webb сансрын дуран болон Хавай дахь Keck одон орон судлалын төвийн хосолсон ажиглалтаар судлаачид 2022 оны арваннэгдүгээр сар, 2023 оны долдугаар сард Титаны дунд ба хойд өргөрөгт ажиглалт хийжээ. Хэт улаан туяаны төрөл бүрийн шүүлтүүрээр үүлсийн өндрийг тооцоолж, хэдэн өдрийн турш метаны үүлс дээш хөөрч байгааг тогтоосон байна.

NASA-ийн Годардын сансрын төвийн судлаач, уг судалгааны ахлах зохиогч Конор Никсон “Энэ нь Титаны цаг уурын мөчлөгийг, мөн метаны үүлс хэрхэн бороо үүсгэж, нуураас ууршсан метаныг дахин нөхдөг болохыг илүү сайн ойлгоход тусалж байна” хэмээн мэдэгджээ.

Титан нь манай нарны аймгийн хэмжээнд нягт уур амьсгалтай цорын ганц дагуул бөгөөд шаргал манангаар бүрхэгдсэн байдаг. Энэхүү утаат бүрхүүл дотор шингэн метан, этан бүхий нуурууд, тэнгисүүд оршдог бөгөөд энэ нь Дэлхий дээрх шингэний байгалийн эргэлттэй төстэй үзэгдэл үүсгэдэг. NASA-ийн тайлбарласнаар, Титан бол нарны аймагт Дэлхийтэй төстэй шингэний мөчлөг бүхий цорын ганц биет юм.

Гэхдээ энэ уур амьсгалын мөчлөгийг бүрдүүлж буй бодис нь ус биш харин шингэн метан ба этан. Үүлнээс орсон бороо гадаргуугаар урсан нууруудыг дүүргэж, дараа нь дахин ууршин тэнгэрт буцдаг.

Цаашлаад, энэхүү хачирхалтай бүтэцтэй дагуул нь маш хүйтэн орчинд амьдралын үндэс болох органик молекулуудыг агуулж байдаг. Энэ нь шинжлэх ухаанд Титаныг онцгой объект болгодог. Судлаачдын үзэж байгаагаар, ийм нөхцөлд органик бодисууд хэрхэн бүрэлдэн тогтож, өөр гараг дээр амьдрал хэрхэн үүсч болох талаар илүү өргөн хүрээний ойлголт өгч байна.

“Титанд метан нь хэрэглэгддэг нөөц. Энэ бодис сая сая жилийн турш гадаргуу доорх гүнээс дахин дахин ялгарч байгаа байх магадлалтай. Хэрэв тийм биш бол нэг л өдөр бүх метан нь үгүй болж, Титан нь агааргүй, хуурай, элсэн манхан бүхий дагуул болон хувирна” хэмээн Никсон онцолжээ.

Энэхүү судалгааны үр дүнг Nature сэтгүүл энэ долоо хоногт нийтэлсэн байна. Тус нээлт нь зөвхөн Титаны уур амьсгалыг ойлгоход ч биш, харин гараг эрхсийн хувьслын өргөн хүрээний ойлголтод үнэтэй хувь нэмэр оруулж байна.

What do you think?

Вест Хэм vs Ноттингем Форест: Бүрэлдэхүүн зарлагдлаа

Вест Хэм vs Ноттингем Форест: Бүрэлдэхүүн зарлагдлаа

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ