in

Тохиолдлын секс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох вэ?

Тохиолдлын секс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох вэ?

Тохиолдлын (One night) секс нь романтик мэдрэмж, гүнзгий холбоогүй ч жинхэнэ адал явдал болж болох юм. Нэг талаас энэ нь амьдралаа хөнгөвчлөн, хариуцлагаас ангид таашаал авах боломж олгодог бол нөгөө талаас таны бие махбод болон сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ингээд нэг бүрчлэн тайлбарлая.

1. Стрессийг бууруулдаг

Сексуал ойр дотно байдал, тэр дундаа тохиолдлын секс нь стрессийг багасгахад тустай. Сексийн явцад окситоцин, допамин, серотонин, эндорфин гэх мэт мэдрэлийн дамжуулагч бодисууд ялгардаг бөгөөд эдгээр нь амар амгалан, таашаал мэдрэмжийг төрүүлдэг.
Түүнчлэн сэтгэлзүйн хувьд анхаарлаа шинэ зүйлд төвлөрүүлж, өдөр тутмын асуудлуудаас ангижрах боломж олгодог.

2. БЗХӨ авах эрсдэлтэй

Тохиолдлын сексийн хамгийн том эрсдэл бол бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ)-өөр халдварлах магадлал юм. Бэлгэвч хэрэглэсэн ч герпес, тэмбүү гэх мэт зарим өвчин амны шүлсээр дамжих боломжтой байдаг. Энэ нь ховор тохиолддог ч эрсдэл оршин байдаг бөгөөд урьдчилан сэргийлэх нь маш чухал.

3. Сексуал байдлаа танин мэдэхэд тусалдаг

Тохиолдлын секс нь өөрийн дур сонирхол, таашаал, хязгаарлалтаа ойлгож, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Төрөл бүрийн хамтрагчийн хүсэл сонирхлыг судалж, ирээдүйд өөрт тохирох хүнтэй харилцаа үүсгэхэд дөхөм болно.

4. Сөрөг мэдрэмж төрүүлж болзошгүй

Таашаал, тайвшралыг мэдэрсэн ч санамсаргүй ойр дотно байдал заримдаа харамсал, ганцаардал, шаналал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг авчирч болох юм. Хэрэв секс таны хүлээлтэд хүрээгүй бол эсвэл хамтрагч сэтгэл ханамжгүй мэт санагдсан тохиолдолд энэ мэдрэмж улам гүнзгийрнэ.

5. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Зарим эрэгтэйчүүдийн хувьд тохиолдлын секс нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хэн нэгнийг татах чадвартай гэдгээ мэдрэх нь өөрийгөө илүү хүсэмжит, тачаангуй хүн гэж хүлээн авахад тусалдаг. Гэсэн хэдий ч энэ нь эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий.

6. Секс болон романтикийн ялгааг тодорхойлохыг хүндрүүлдэг

Тохиолдлын секс болон жинхэнэ романтик холбооны хооронд том ялгаа бий. Энэ төрлийн харилцаанд дассан тохиолдолд та илүү гүнзгий мэдрэмжийг бий болгоход шаардлагатай цаг, итгэлцлийг алдаж болзошгүй.

Эцэст нь, энэхүү секс таны амьдралд хэрхэн нөлөөлөх нь хувь хүний ​​үзэл бодол, нөхцөл байдлаас хамаарах бөгөөд аливаа эрсдэлээс сэргийлж, өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал юм.

brodude.ru

What do you think?

Leave a Reply

Розэ: ‘Rosie’ дууны үг бичих үйл явц миний хувьд үнэ төлбөргүй сэтгэл зүйн эмчилгээ шиг байсан гэж хэлжээ

Розэ: ‘Rosie’ дууны үг бичих үйл явц миний хувьд үнэ төлбөргүй сэтгэл зүйн эмчилгээ шиг байсан гэж хэлжээ

PSG болон TALON League of Legends-ын хамтын ажиллагаагаа дуусгалаа

PSG болон TALON League of Legends-ын хамтын ажиллагаагаа дуусгалаа