Түүний аав Эррол Маск Times Radio-д ярилцлага өгөхдөө, хүү нь Ливерпүүл хөлбөмбөгийн клубийг худалдан авах талаар сонирхож байгаа талаар дурджээ.
Маск ахмад Ливерпүүл хоттой гэр бүлийнх нь түүхэн холбооны талаар ярьж, Элон Маскийн Премьер лигийн тэргүүлэгчдэд хандах боломжит сонирхлыг тайлбарласан байна. Түүний хэлснээр, Элоны эцгийн талын эмээ болох Кора Амелиа Робинсон өмнө нь Ливерпүүлд төрж, дараа нь Өмнөд Африкт нүүж ирсэн аж.
“Тэр үнэхээр [Ливерпүүлийг худалдан авахыг] хүсэж байгаа нь мэдээж. Хүн бүр хүснэ шүү дээ. Би ч бас!” хэмээн Эррол Маск хэлжээ. “Түүний эмээ Ливерпүүлд төрсөн, мөн бидэнд тэнд амьдардаг хамаатан садан бий. Миний гэр бүлийн зарим гишүүд Битлзтэй хамт өссөн тул бид Битлзийг сайн мэднэ.
“Тиймээс бид Ливерпүүлтэй холбоотой байдаг юм шүү дээ…”
Мөн тэрээр худалдан авах талаар ярилцахдаа, Ливерпүүлийн одоогийн эзэд болох Fenway Sports Group (FSG) Элон Маскийн сонирхлыг мэдвэл үнийг нэмэгдүүлэх вий гэсэн санаа зовнилоо илэрхийлсэн байна.
Elon Musk's father, Errol Musk, has claimed that his son is interested in buying Liverpool Football Club. pic.twitter.com/EH7B6KyOr7
— Sky Sports News (@SkySportsNews) January 7, 2025
Маск хөлбөмбөгийн клуб эзэмшихтэй холбоотойгоор өмнө нь ч анхаарал татаж байсан
Элон Маск нэр хөлбөмбөгийн клубтэй холбоотой болж байгаа нь анхных биш юм. 2022 онд Tesla болон SpaceX-ийг үүсгэн байгуулагч тэрээр Манчестер Юнайтедийг худалдан авах тухай твиттер хуудсандаа нийтэлж, олон нийтийн дунд шуугиан тарьсан.
“Би Манчестер Юнайтедийг худалдан авлаа, баярлалаа” гэж Маск бичихэд хөгжөөн дэмжигчид хөөрөн догдолцгоож байв.
Энэхүү жиргээ хурдан хугацаанд хэдэн арван мянган дахин хуваалцагдаж, 200,000 гаруй лайк авсан юм. Гэвч удалгүй Маск энэ нь хошигнол байсан гэдгийг тайлбарлажээ. Тэрээр эхний жиргээнд ирсэн сэтгэгдэлд хариулахдаа:
“Үгүй ээ, энэ бол Твиттер дээрх удаан үргэлжилж буй хошигнол юм. Би спортын аль ч багийг худалдаж авахгүй. Гэхдээ, хэрвээ нэгийг нь сонгох бол Ман Юнайтед байх байсан. Тэд миний багадаа дуртай баг байсан.”
Мөн тэрээр: “Би Кока-Колаг худалдан авч, кокаиныг нь буцааж хийхгүй шүү, ийм алхам их алдартай байлаа ч гэсэн” гэж хошигножээ.
Эррол Маскийн мэдэгдэл Элон Маскийг хөлбөмбөгийн клуб эзэмших талаар дахин таамаг дэвшүүлэхэд хүргэсэн ч тэрбээр Ливерпүүлийг худалдан авах ямар нэгэн төлөвлөгөөгөө батлаагүй байна.
Хөгжөөн дэмжигчид Tesla-гийн гүйцэтгэх захирал Премьер лигт эзэнт гүрнээ өргөжүүлэх бодит алхам хийх эсэхийг анхааралтай ажиглах нь гарцаагүй.
101greatgoals.com