ESPN-ийн шинжээч Бобби Марксийн мэдээлснээр Голден Стэйт Уорриорс энэ зун чөлөөт агент болох гэж буй туршлагатай төвийн тоглогч Брук Лопезийг элсүүлэх сонирхолтой байгаа ажээ.
Чөлөөт агентын зах зээл дээр Уорриорс багийн хамгийн түрүүнд анхаарах асуудал бол төвийн шугамын бэхжилт юм. Тэд талбайг өргөсгөж чаддаг довтолгооны чадвартай өндөр тоглогч хайж байгаа.
Энэ төрлийн чадвар Уорриорст маш чухал бөгөөд уг байрлалд тоглох хүн нь Дрэймонд Грийн болон боломжит тохиолдолд Жимми Батлер нартай урд шугамд хослох шаардлагатай болно.
Брук Лопез яг энэ шаардлагад нийцдэг. Шидэлтийн чадвараараа тэрбээр НБА-гийн хамгийн шилдэг “floor-spacing” төвийн тоглогчдын нэгт тооцогддог. Ирэх улиралд НБА-гийн 18 дахь улирлаа эхлүүлэх Лопез энэ зун бүрэн эрхт чөлөөт агент болно.
Түүнчлэн Лопез Бэй Эриатай хувийн холбоотой тэрбээр бүс нутгийн ойролцоох сургуульд сурч байсан бөгөөд одоо ч тэнд орон гэртэй.
Лопез өнгөрсөн долоон улирал Милуоки Бакс багт тоглосон ч энэ зун багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж болзошгүй байгаа. Хэрэв Бакс өөр чиглэл рүү шилжвэл, Лопез плейоффын өрсөлдөөнд оролцох боломжтой багт гарааны байр суурь хайж магадгүй юм.
Харин Уорриорс санхүүгийн нөхцөл байдлаа хэрхэн зохицуулахаас шалтгаалан түүнийг элсүүлэхдээ аль нэг дунд түвшний гэрээ, татвар төлдөг багуудад олгодог Mid-Level Exception ($5.7 сая орчим) эсвэл Non-Taxpayer Mid-Level Exception ($14.1 сая орчим)-ийг санал болгох боломжтой юм байна.
Warriors May Have Interest In Signing Brook Lopez https://t.co/3sN9prYDqk
— RealGM (@RealGM) May 16, 2025
talkbasket.net