Хаалгач бөмбөгийг хэр удаан барьж болохыг заасан шинэ дүрэм ирэх улирлаас хэрэгжиж эхлэхээр болсныг зарлалаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл (IFAB) буюу хөлбөмбөгийн дүрмийг зохицуулагч байгууллагаас мэдээлснээр хаалгач бөмбөгийг наймаас дээш секунд баривал шийтгэл оноох журам нэвтрэх гэж байна.
Одоогийн дүрмээр хаалгач бөмбөгийг зургаагаас дээш секунд баривал шийтгэл хүлээлгэх ёстой ч энэ нь бараг хэрэгждэггүй. Одоогийн байдлаар уг зөрчилд шууд бус чөлөөт цохилт оноодог бол шинэ журмаар 2025 оны 7-р сарын 1-нээс эхлэн булангийн цохилтоор шийтгэхээр болжээ.
Мөн шүүгчид хаалгачийн цаг алдалтыг хянахын тулд гарын дохиогоор таван секундын тоолол хийх юм байна.
The IFAB tackles goalkeeper time wasting ➡️ https://t.co/jEei0s1Cfo
— The IFAB (@TheIFAB) March 1, 2025
Watch now on https://t.co/1mL2Gsdcsi: press conference following the 139th Annual General Meeting pic.twitter.com/z0d8BmlWtw
IFAB жил бүрийн хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ:
“Туршилтуудын үр дүнд хаалгач бөмбөгийг удаан барих тохиолдол эрс багассан тул IFAB-ийн гишүүд санал нэгтэйгээр 12.2-р дүрэм (шууд бус чөлөөт цохилт)-ийг өөрчлөхөөр шийдлээ.
Энэхүү өөрчлөлтөөр, хэрэв хаалгач бөмбөгийг найман секундээс удаан баривал (шүүгч таван секундын тоолол хийх бөгөөд), эсрэг баг булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болох юм. Өмнөх зургаан секундын журмыг дагасан шууд бус чөлөөт цохилтыг энэ өөрчлөлт орлох болно” гэжээ.
Энэхүү шинэ дүрмийн туршилт энэ улиралд Premier League 2 зэрэг хэд хэдэн тэмцээнд хийгдсэн байна.
101greatgoals.com