Өнөөдрийн хүргэх хэрэг саяхан буюу 2024 оны хавар ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад гарсан учир битүүлэг одоогоор нууцлаг хэвээрээ байгаа хэрэг юм. Энэ хэрэг одоо хэр нь шалгагдаж байгаа, хэргийн талаар мэдээллүүд олон нийтэд төдийлөн ил болоогүй байгаа ч ил байгаа цөөхөн мэдээллүүд дээр нь хүмүүс олон янзын сонирхолтой таамаглалууд дэвшүүлээд байгаа билээ.