Байер Леверкузен баг Фрайбургийг хожиж чадаагүй нь Баварид түрүүлэх замыг бүрэн нээж өгсөн бөгөөд Винсент Компанигийн удирдсан баг аварга болсноо зарлаж, баяраа тэмдэглэв.
Энэ мөч Кэйнд хамгийн онцгой санагдаж байгаа нь гарцаагүй. Тэрбээр Тоттенхэм, Английн шигшээ баг болон Баварид нийт 400 гаруй гоол оруулсан ч өмнө нь ямар ч цом хүртэж байгаагүй. Харин энэ улиралд карьерынхаа анхны цомыг хүртсэн нь түүний хувьд мартагдашгүй мөч болжээ.
Тэрбээр инстаграм хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ:
“Өчигдөр гайхалтай шөнө байлаа. Багийн тоглогчид, ажилтнуудтайгаа хамт баяраа тэмдэглэсэн нь үнэхээр сайхан байсан. Өнөөдөр өглөө бага зэрэг ядарсан байгаа ч энэ мөч үнэхээр онцгой.
Маш удаан хүлээсэн. Хичээл зүтгэл, тууштай байдал бүгд энэ мөчид хүргэсэн. Анхны аваргын цомыг хүртэнэ гэдэг гайхалтай мэдрэмж байна.
Надтай үргэлж хамт байдаг дэмжигчиддээ маш их талархаж байна. Бямба гарагт Аллианц Арена дээр очиж, фэнүүдийнхээ өмнө энэ ялалтыг тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна.
Мэдээж дараагийн цомын төлөө ахин эхлэх болно. Хоёр дахь аваргаа авна гэж найдаж байна.”

Кэйн 2023 оны зун Бавари багт нэгдсэн бөгөөд Германд анхны улиралдаа 36 гоол оруулж, хувийн статистикаараа амжилттай тоглосон ч тухайн улиралд баг нь лигийн түрүүг авч чадаагүй юм.
Харин энэ улиралд түүний 24 гоол багийн амжилтад томоохон хувь нэмэр оруулж, Бавари хоёр тоглолт дутуу байхад Леверкузеныг найман оноогоор тэргүүлэн, цомоо буцаан авч чадлаа.