Сансрын хар нүхүүд ба харанхуй бодисын нууцыг илрүүлэх нь
Шинэ судалгаагаар, харанхуй бодисын нууцыг тайлахын тулд эрдэмтэд супер масс бүхий хар нүхнүүдийг ашиглаж болох юм гэж үзэж байна. Хар нүхнүүдийн орчин нь урьд өмнө төсөөлөөгүйгээр илүү хүчирхийлэлтэй байдаг гэж үзэж байгаа.
Хамгийн хүчирхэг тоосонцор хурдасгагч бол Large Hadron Collider (LHC) бөгөөд 2012 онд Higgs Boson-г илрүүлэхэд ашиглагдсан ч түүнээс хойш харанхуй бодисыг бүрдүүлдэг тоосонцоруудыг илрүүлэх тал дээр амжилт олоогүй байна. Иймээс эрдэмтэд илүү том, илүү хүчирхэг тоосонцор хурдасгагчийг бүтээх санал тавьж байна. Гэсэн хэдий ч эдгээр хурдасгагчийг бүтээх нь өндөр өртөгтэй бөгөөд ихээхэн хугацаа шаардагдана. Аз болоход, байгаль өөрөө супер масс бүхий хар нүхнүүдийн хэмээх хэт хүчирхэг орчинг санал болгодог.
Жонс Хопкинсийн Их Сургуулийн судлаач Жозеф Силк болон түүний багийнхан хар нүхний орчим дахь хийн урсгал нь хар нүхний эргэлтийн энергийн зарим хэсгийг шингээж авдаг гэж үзсэн. Энэ нь хар нүхний орчим дахь орчны нөхцөл байдал нь илүү хүчирхийлэлтэй болгодог аж.
Супер масс бүхий хар нүхнүүдийн орчимоос гарч буй матери нь тэдгээрийн эргэлтийн энергийн зарим хэсгийг шингээж авснаар, асар их хэмжээний энерги бүхий бөөмс үүсдэг байна. Эдгээр бөөмс нь манай дэлхий рүү чиглэн ирж байгаа нь харанхуй бодисын талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой гэж үзэж байна.
Энэ судалгааны үр дүн Physical Review Letters сэтгүүлд 6-р сарын 3-нд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж:
Black holes could work as natural particle colliders to hunt for dark matter, scientists say
“The difference between a supercollider and a black hole is that black holes are far away, but nevertheless, these particles will get to us.”