Түүний удирдсан баг ням гарагт “Челси”-г хүлээн авах бөгөөд хоёр баг ижил оноо, ижил гоолын зөрүүтэй байгаа ч “Ньюкасл” илүү олон гоол оруулснаараа дээгүүр бичигдэж байна.
Тэд “Арсенал”, “Манчестер Сити”, “Ноттингхэм Форест”, “Астон Вилла”-гийн хамтаар эхний тавд багтахын төлөө өрсөлдөж байгаа.
“Бид энэ улирлыг Аваргуудын лигт дахин шалгарах зорилготой эхлүүлсэн. Клубийн дотор энэ талаар тодорхой хүлээлт байна” гэж Хау онцолсон байна.
“Ньюкасл” 2023–24 оны улиралд сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Аваргуудын лигт оролцсон бөгөөд энэ жил Карбаогийн цомд түрүүлсэн юм.
Eddie Howe on Dan Burn:
“Dan’s season will be up there, if you had written a dream season, it would have been very close to this for him. The goal in the cup final, that was the best header I have ever seen him deliver, then very quickly he had the England call up and debut.… pic.twitter.com/s7TVpAJgIs
— Newcastle United (@NUFC) May 9, 2025
Хау: Аваргуудын лигт дахин шалгарах нь бид өөрсөд дээрээ тавьсан зорилт
Тэрээр клуб дотроо Аваргуудын лигийн эрхийн төлөө тоглох өндөр хүлээлт бий гэдгийг онцолж, улирлын төгсгөлд тоглогчид дээд түвшний тоглолтоо үзүүлэх ёстой хэмээн мэдэгдлээ.
“Аваргуудын лигт шалгарах ёстой гэсэн хүлээлт бидэнд бий, ялангуяа клуб дотор. Энэ бол бид өөрсөд дээрээ тавьсан зорилт.
Цом хүртсэн нь бидэнд сэтгэлзүйн хувьд чөлөөлөлт, шинэ итгэл өгсөн. Тэр амжилтын дараа баг илүү өндөр түвшинд тоглож эхэлсэн.
Гэхдээ хөлбөмбөгийн хувьд тэр мэдрэмж аль хэдийн ард хоцорсон. Одоо бидэнд үлдсэн гурван тоглолтод л бүх анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Бид хэчнээн чадвартай баг болохоо ойлгож, өөрсдөдөө тавих хүлээлтийг илүү өндөр түвшинд хүргэх ёстой.”
Челсиг хожихын тулд Уэмблид үзүүлсэн тоглолттой эн зэрэгцэх хэрэгтэй
47 настай Хау, энэ долоо хоногт “Челси”-тэй хийх тоглолтыг улирлын хамгийн хүнд тоглолтуудын нэг гэж үзэж байгаа бөгөөд багийнх нь хоёр тоглогч гэмтэлтэй байж болзошгүйг мөн дурдсан.
Бид энэ тоглолтод ялалт авахын тулд Уэмблид үзүүлсэн шиг тоглолт гаргах хэрэгтэй.
Энэ улиралд “Челси”-гийн талбайд хийсэн тоглолт маань манай хувьд хамгийн хүнд тоглолтуудын нэг байсан. Тэд үнэхээр сайн тоглосон. Сүүлийн тоглолтуудад ч тэр өнгөө дахин олж эхэлсэн нь харагдаж байна.
Энцо Мареска маш ухаалаг, чадварлаг дасгалжуулагч. Тэдний тоглолтын хэв маягт маш их уялдсан довтолгооны тоглогчид бий. Бид хангалттай сайн бэлдэх ёстой. Тоглолтын төлөвлөгөө маань маш сайн байх шаардлагатай. Тоглогчид маань өөрсдийн хамгийн өндөр түвшинд хүрэх ёстой.”
This is a key moment which will define the identity of our club.
Our supporters must be at the heart of this decision.
Please complete the survey when you receive it, with your honest opinions.https://t.co/0KO8VUVq35
— Newcastle United Fan Advisory Board (@NUFCFAB) May 9, 2025
Түүнчлэн “Ньюкасл” клуб 1988 оноос хойш ашиглаж буй одоогийн клубын сүлдийг шинэчлэх саналын хүрээнд фэнүүдээс санал авах ажил эхлүүлэхээ зарлажээ. Тус шинэчлэл нь дижитал эринд нийцсэн илэрхийллийг бий болгох зорилготой аж.
101greatgoals.com