Сансрын салбарын шинэ чиг хандлага: Нэг удаагийн хиймэл дагуулуудын ирээдүй
Дэлхийн байгаль орчны доройтол хурдтайгаар явагдаж байгаа өнөө үед сансрын салбарт нэг удаагийн бүтээгдэхүүнүүд зонхилсоор байна. Гэхдээ мегаконстелляциудаас үүдэлтэйгээр сансрын салбарын нөөцийн хэрэглээ улам ихэссэн. Өмнө нь олон арван жилийн турш ажиллах том хиймэл дагуулуудыг ашигладаг байсан бол одоо хямд, богино настай хиймэл дагуулуудыг ашиглах хандлага нэмэгджээ.
Энэ хандлага нь зарим судлаачдын санааг зовоож байна. Учир нь хэт их хөнгөн цагаан агаар мандалд шатаад байгаа нь ирээдүйд байгаль орчны шинэ төрлийн гамшиг үүсгэх аюултай гэж үзэж байна. Тэгэхээр бид юу хийж чадах вэ? Сансрын хувьсгалыг буцааж, хийж чадах ажлаа хязгаарлах хэрэгтэй юу? Эсвэл тойрог эдийн засаг, амьдралын хугацаа сунгах, дахин ашиглах арга замууд нь сансрын салбарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга байж чадах уу?
Орбитоос үйлчилгээ үзүүлэх, шатахууныг нөхөн дүүргэх технологи нь ихээхэн боломжтой гэж үнэлэгдэж байгаа ч ихэнх шинжээчид болгоомжтой хандаж байна. Хэрэв байгаль орчны хатуу журам байхгүй бол орбитоос үйлчилгээ үзүүлэх зардал нь хиймэл дагуулын операторуудыг дахин ашиглах технологи руу өргөнөөр шилжихэд урамшуулахгүй байж магадгүй юм.
Аркисис компанийн гүйцэтгэх захирал Дэйв Барнхарт 15 жилийн өмнө АНУ-ын Батлан хамгаалах дэвшилтэт судалгааны төслийн агентлаг (DARPA)-ийн төслийн хүрээнд дахин боловсруулах хиймэл дагуулын технологийн тухай үзэл санааг анх боловсруулж эхэлжээ. Тэрээр хиймэл дагуулыг дахин боловсруулах станцыг геостационар орбитоос бий болгох талаар судалжээ.
Барнхарт болон түүний хамт олон хуучин хиймэл дагуулуудын эд ангиудыг ашиглан шинэ хиймэл дагуул бүтээх боломжийг судалж үзсэн байна. Учир нь геостационар цагиргад хамгийн том, үнэтэй хиймэл дагуулууд байрладаг бөгөөд энэ орбит руу хүрэх нь зардал ихтэй байдаг.
Гэхдээ Аркисис компани нь газар дэлхийтэй ойрхон бага дэлхийн орбит дээр төвлөрч байна. Энд жил бүр олон зуун тонн аюултай сансрын хог хаягдал үүсдэг бөгөөд “Порт” хэмээх орбитыг үйлчилгээ үзүүлэх, шатахуун дүүргэх станцыг байгуулахаар зорьж байна.
Аркисис компани 2023 онд АНУ-ын Сансрын хүчний 1.6 сая ам.долларын гэрээгээр Порт туршилтын модулийг ашиглан орбитод угсрах туршилт хийхээр болсон байна. Компани нь ирэх жил эхний бүрэлдэхүүн хэсэг болох “Куттер” хэмээх төхөөрөмжийг хөөргөж, хиймэл дагуулуудыг гаражтай холбохоор төлөвлөж байна.
2027 онд Портын үндсэн модуль болох зургаан өнцөгт бүтэц орбитод нэгдэж, механик интерфейсууд хэрхэн хамтран ажиллаж байгааг шалгах юм. Энэ нь шатахууны станц болоод элэгдсэн хиймэл дагуулд шинэ эд анги болон ачаа нэмэх боломжийг олгоно.
Гэсэн хэдий ч сансар судлалын шинжээч Дафни Христодулопоулоу хэлэхдээ хиймэл дагуулын операторууд орбитоор үйлчилгээ үзүүлэх зардал өндөр байвал түүнийг сонирхохгүй байх магадлалтай гэжээ. Тэрээр одоо бага дэлхийн орбитыг жижиг, хямд хиймэл дагуулууд эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн шинэчлэл хийхээс илүү хямдхан байдаг гэж үзэж байна.
Барнхарт хиймэл дагуулын үйлдвэрлэгчид дахин ашиглах, амьдралын хугацаа сунгах санааг эсэргүүцэж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэрээр орбитоор үйлчилгээ үзүүлэх нь сансрын орчинд эерэг өөрчлөлт авчирна гэж үзэж байна.
АНУ-ын Засгийн газар энэ чиглэлээр урагшлахыг зорьж байна. Аркисисийн туршилтаас гадна Тетра-5 болон Тетра-6 төслүүдийг санхүүжүүлж, орбитод шатахуун дүүргэх технологийг туршиж байна. Энэ нь сансрын орчны урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж:
Satellites are polluting Earth’s atmosphere with heavy metals. Could refueling them in orbit help?
In-orbit servicing and refueling could help curb the environmental harm done by the space industry. But will operators subscribe to the greener business model? The jury is out.