in

Хойд Солонгос хиймэл оюун ухаанд суурилсан хакерын шинэ нэгж байгуулжээ

Хойд Солонгос хиймэл оюун ухаанд суурилсан хакерын шинэ нэгж байгуулжээ

Хойд Солонгосын засгийн газрын Тагнуулын Ерөнхий Товчоо (Reconnaissance General Bureau, RGB)-ны хүрээнд шинэ хакерын бүлэг байгуулах гэж байгаа талаар мэдээлжээ.

Хойд Солонгосын талаар мэдээлдэг Daily NK сайтад мэдээлснээр, тус шинэ нэгжийг “227-р судалгааны төв” гэж нэрлэж, “довтолгооны хакердах технологи, програм хөгжүүлэх” судалгаанд төвлөрөх аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, 227-р судалгааны төв нь Барууны кибер аюулгүй байдлын систем, компьютерийн сүлжээг судалж, дижитал хөрөнгө хулгайлах чадамжаа нэмэгдүүлэх; мэдээлэл хулгайлах хиймэл оюун ухаанд суурилсан техник боловсруулах; мөн Хойд Солонгосын гадаад дахь хакерын бүлгүүдээс ирсэн мэдээлэлд хариу өгөх чиглэлээр ажиллах аж.

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын хакерууд дэлхий даяарх криптовалютын биржүүд болон компаниудыг онилж, 1.4 тэрбум ам.долларын хохиролтой Bybit-ийн саяхны хакердсан хэрэг зэрэг томоохон хулгай үйлдсэн гэж үздэг.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) болон Холбооны мөрдөх товчоо (FBI) өмнө нь Хойд Солонгосын RGB-г хакердах, тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байсан.

techcrunch.com

What do you think?

23 Points
Upvote Downvote

Leave a Reply

Майкл Чандлер: Сэтгэл зүрхнийхээ гүнээс МакГрегорыг эргэн ирнэ гэж бодож байна, гэхдээ бодит байдал дээр тэр дахин тулалдах нь эргэлзээтэй

Майкл Чандлер: Сэтгэл зүрхнийхээ гүнээс МакГрегорыг эргэн ирнэ гэж бодож байна, гэхдээ бодит байдал дээр тэр дахин тулалдах нь эргэлзээтэй

BYD цахилгаан автомашиныг 5 минутын дотор цэнэглэх батерейны шинэ системээ танилцууллаа

BYD цахилгаан автомашиныг 5 минутын дотор цэнэглэх батерейны шинэ системээ танилцууллаа