in

Холливудын студиуд Трампын тарифын сүрдүүлэгт бэлдэж байна

Кино бол “Алх, автомашин” биш, студиуд Цагаан ордныг кино үйлдвэрлэлийн онцлогт ухамсартайгаар хандахыг хүсэж байна

Холливудын студиуд Трампын тарифын сүрдүүлэгт бэлдэж байна

Холливудын томоохон кино студи болон стриминг үйлчилгээ эрхэлдэг компанийн удирдлагууд Баасан гарагт Zoom уулзалтаар холбогдон, Кино урлагийн холбоо (MPA)-ны тэргүүн Чарльз Ривкиний удирдлага дор Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлсэн кино тарифын асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгай хэлэлцүүлэг хийжээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Цагаан ордныг кино үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан онцлогийг ойлгуулах, мөн автомашин эсвэл алх мэт уламжлалт бараанаас ялгаатай бүтээгдэхүүнд тариф ногдуулахад үүсэх хүндрэлүүдийг тайлбарлах явдал байв. Кинонууд олон улсын янз бүрийн орнуудад зураг авалт хийдэг нь зөвхөн өгүүлэмжийн шаардлагаас гадна зардлыг бууруулах зорилготой. Харин визуал эффект, эвлүүлэг зэрэг дараах шатны ажил өөр улсуудад хийгддэг нь татварын хөнгөлөлттэй холбоотой.

Хэлэлцүүлэгт оролцсон удирдлагуудын хэлснээр олон кино Америкт, тэр дундаа Жоржиа, Нью Жерси, Нью-Йорк зэрэг зардлын бууруулах урамшуулал олгодог мужуудад хийгддэг хэвээр байгаа аж. Тэд Ерөнхийлөгчийг ийм үйлдвэрлэлийн үйл явц Калифорни мужид сөргөөр нөлөөлж буйг ойлгуулж, тус муж нь бусадтай харьцуулахад дэмжлэг багатайг онцлон итгэл үнэмшил төрүүлэхийг зорьж байна.

Ойролцоогоор 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй уулзалтад Universal Pictures-ийн дарга болон NBCUniversal Entertainment & Studios-ийн тэргүүн Донна Лэнгли, Disney Entertainment-ийн дэд ерөнхийлөгч Алан Бергман, Paramount Global-ийн хамтран гүйцэтгэх захирал Брайан Роббинс, Amazon MGM Studios-ийн захирал Майк Хопкинс болон кино хариуцсан захирал Кортни Валенти, Sony Pictures Motion Picture Group-ийн ерөнхийлөгч Том Ротман, Warner Bros. Discovery-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав, Warner Bros.-ийн кино хариуцсан захирал Майкл Де Лука, Netflix-ийн хамтран гүйцэтгэх захирал Тед Сарандос зэрэг хүмүүс оролцсон байна. Энэ уулзалт нь тус салбарын удирдлагуудын Даваа гарагт хийсэн өмнөх нэгэн хурлын үргэлжлэл байв.

Трамп студийн захирлуудтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч, уулзалт товлогдоогүй байгаа аж. Хэрэв уулзалт болно гэж үзвэл, MPA болон уг байгууллагаар дамжуулан лобби хийдэг студиуд Америкийн кино салбарын экспорт 15 тэрбум ам.долларын ашигтай гардаг, цэвэр ашигтай салбар гэдгийг онцлон тайлбарлахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр Трамптай хамтран ажиллах гарц олох, болзошгүй сөрөг шийдвэрүүдийн өмнө нь гарц хайхыг зорьж байна.

Гэсэн ч тариф нь зөвхөн кинонд хамаарах уу, эсвэл телевизийн болон стриминг кинонд ч үйлчлэх үү гэдэг дээр салбарын удирдлагууд тодорхой ойлголтгүй хэвээр байна. Хэрэв ийм тариф хэрэгжвэл, кино санхүүжүүлж бүтээх одоогийн загварыг эвдэж, үйлдвэрлэлийн огцом уналт дагуулах магадлалтай. Мөн гадаад улс орнууд ч АНУ-ын кинонд өөрийн тариф, татвар ногдуулах эрсдэл нэмэгдэх аж.

Чарльз Ривкин энэ долоо хоногийн эхээр энэхүү хурлыг зарласан бөгөөд энэ нь Трампын цахим сүлжээнд байршуулсан “гадаад улсад хийгдсэн бүх кинонд 100 хувийн тариф ногдуулна” гэсэн мэдэгдэлд салбар хариу өгөх гарц эрэлхийлж буйтай холбоотой юм.

MPA-ны төлөөлөгч одоогоор сэтгэгдэл өгөөгүй байна.

variety.com

What do you think?

17 Points
Upvote Downvote
Жони Айв: iPhone-ы донтолтыг бий болгосондоо харамсаж байна

Жони Айв: iPhone-ы донтолтыг бий болгосондоо харамсаж байна

Энэтхэг, Пакистан хоёр ямар төрлийн цөмийн пуужинтай вэ?

Энэтхэг, Пакистан хоёр ямар төрлийн цөмийн пуужинтай вэ?