in ,

Чаби Алонсо энэ зун Леверкузеныг орхино

Чаби Алонсо энэ зун Леверкузеныг орхино

Реал Мадридын хуучин хагас хамгаалагч энэ зун Бернабеу руу шилжихээр хүлээгдэж байна.

Чаби Алонсо Бундеслигийн аварга болсон гайхалтай улирлын дараа энэ зун Байер Леверкузен багийг орхихоо албан ёсоор мэдэгдлээ. Леверкузен өнгөрсөн улиралд түүний удирдлага дор хожигдолгүй түрүүлж, Европын лигийн шигшээ тоглолтод Аталантад ялагдсан юм.

Ливерпүүл болон Реал Мадридын аль аль нь түүнийг эргүүлэн авчрахыг хүсэж байсан ч Алонсо тухайн үед Леверкузентэй үлдэх шийдвэр гаргасан. Харин Ливерпүүл баг Арне Слотыг томилж, түүний удирдлага дор Премьер лигийн аварга болжээ.

Алонсо энэ зун Карло Анчелоттигийн оронд Реал Мадридыг удирдах хамгийн магадлалтай хүнээр нэрлэгдэж байгаа бөгөөд Леверкузентэй 2026 он хүртэл хүчинтэй гэрээг нь хугацаанаас нь өмнө цуцалж байгаа аж.

Баасан гарагт тэрбээр:

“Энэ тухай албан ёсоор зарлах хамгийн зөв мөч нь одоо. Тодорхой байдал хүн бүрт хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр ирээдүйн талаар ярих өдөр биш” хэмээн ярьжээ.

Анчелоттигийн гэрээ ирэх улирлын эцэст дуусах боловч Мадрид энэ улиралд Килиан Мбаппэг багтаа нэмсэн ч тоглолт тааруу байгаа тул түүнийг улирлын дараа явах нь бараг тодорхой хэмээн үзэж байна.

Реал Мадрид ням гарагт Барселонатай тоглох бөгөөд тэд Ла Лигийн хүснэгтэд дөрвөн онооны зөрүүтэй байгаа учраас аваргын өрсөлдөөнөө амьд үлдээхийн тулд заавал хожих шаардлагатай.

101greatgoals.com

What do you think?

Xiaomi SU7 шинэчлэл жолооч нарын дургүйцлийг төрүүлэв

Xiaomi SU7 шинэчлэл жолооч нарын дургүйцлийг төрүүлэв

Урлагийн гоо сайхан оюун ухааныг тэлж, дотоод бодлыг сэрээдэг

Урлагийн гоо сайхан оюун ухааныг тэлж, дотоод бодлыг сэрээдэг