Саран дээрх анхны буултуудыг хийсэн газар хийгээд тэнд үлдсэн саран хөлгүүдийн байршлыг Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллагын (ISRO) Чандраяан 2 тойрог хөлгийн авсан шинэ зургууд 50 гаруй жилийн дараа дахин баталлаа.
Эдгээр зургуудыг 2021 оны 4-р сард Чандраяан 2 тойрог хөлгөөр авсан бөгөөд 2023 оны 1-р сарын 3-нд Curiosity-ийн X платформ дээр дахин хуваалцжээ. Уг хуудсаар сансар судлалын сэдэвтэй мэдээллүүдийг түгээдэг.
“Энэтхэгийн Сарны тойрог хөлгөөр авсан Apollo 11 ба Apollo 12-ийн зураг. Сарны буулт бодит гэдгийг харуулж байна” гэж Curiosity-ийн X хуудсанд бичсэн бөгөөд энэхүү тексттэй хамт дээрх газруудын дүрсийг харуулсан.
Apollo 11 хөлөг 1969 оны 7-р сарын 20-нд Сарны гадаргад амжилттай газардаж, Нил Армстронг, Базз Олдрин нар Сарны гадаргад хөл тавьсан анхны хүмүүс болсон юм. Тус багийн гурав дахь гишүүн Майкл Коллинс тойрог замд үлдэж, хөлгийн удирдлагыг гүйцэтгэж байсан.
Сарны гадарга дээр буулт хийсэн модуль болох “Бүргэд” (Eagle) хөлгийг буцаж нийлсний дараа Сарны тойрог замд үлдээсэн бөгөөд тэрхүү модуль сүүлд нь дахин Сарны гадарга дээр газардсан байна.
Apollo 12 хөлөг нь 1969 оны 11-р сарын 19-нд Сарны гадарга дээр газардсан НАСА-гийн хоёр дахь багийн нислэг байсан бөгөөд Чарльз “Пит” Конрад болон Алан Бин нар Сарны гадаргад хөл тавьсан гурав болон дөрөв дэх хүмүүс болжээ.
Image of Apollo 11 and 12 taken by India's Moon orbiter. Disapproving Moon landing deniers pic.twitter.com/kY4rn0sOoT
— Curiosity (@MAstronomers) January 2, 2025
Apollo хөтөлбөр нь 1972 оны 12-р сар хүртэл үргэлжилсэн бөгөөд хөтөлбөрийг зогсоосны дараа сансрын нисгэгч Южин Сернан Сарны гадаргад хөл тавьсан сүүлийн хүн болжээ.
Чандраяан-2 хөтөлбөр 2019 оны 7-р сарын 22-нд эхэлсэн бөгөөд энэ нь Apollo 11 хөтөлбөрийн эхэлсэнтэй яг 50 жилийн дараа, мөн 1969 оны Сарны буулт хөлгүүдийн зургуудыг авснаас хоёр жилийн өмнө тохиожээ.
nypost.com