Европын цомын шигшээд тун дөхөөд буй Челси клуб Ливерпүүлтэй хийсэн хожлоосоо бүрэлдэхүүний 10 тоглогчийг сольж, Юргордений эсрэг шөвгийн дөрвийн хариу тоглолтод залуусдаа итгэл үзүүллээ.
2021 онд Аваргуудын лигт түрүүлснээс хойших анхны Европын цомын шигшээ тоглолтдоо ойртсон Челси Конференц лигийн эхний тоглолтод 4:1-ээр илүүрхсэн давуу байр суурьтай оролцож байна.
Хэдий энэ тэмцээн тивийн клубүүдийн дээд зиндааных шиг нэр хүндтэй биш ч дасгалжуулагч Энцо Мауреска “хэрвээ бид энэ цомыг хүртэж чадвал Челси эргэн ирсэн гэсэн үг” хэмээн онцолсон.
Челсигийн мэдээ:
Премьер лигийн аварга Ливерпүүлийг өнгөрсөн Ням гарагт 3:1-ээр хожсон тоглолтын гараанаас Марк Кукурелья ганцаараа өнөөдрийн бүрэлдэхүүнд багтжээ.
Энцо Мауреска удахгүй болох Аваргуудын лигийн эрхийн төлөөх Ньюкаслтай хийх чухал тоглолтыг харгалзан нийт 10 тоглогчийг сэлгэн оролцуулсан. Үүнд өнгөрсөн долоо хоногийн эхний тоглолтод сэлгээнээс орж ирж байсан 16 настай Режи Уолшийн анхны гараа багтжээ.
Челсигийн гараа:
Йоргэнсен, Густо, Адарабайо, Бадиашиль, Кукурелья, Ачемпонг, Жэймс, Дьюсбюри-Холл, Уолш, Санчо, Жорж.
Сэлгээ: Санчес, Бергстрөм, Колвилл, Чалобах, Антвий, Кайседо, Фернандес, Палмер, Мадуэке, Нето, Мхеука, Жэксон.
Юргордений мэдээ:
Юргорден эхний тоглолтод амссан хүнд ялагдлаас хойш бүрэлдэхүүндээ хоёр өөрчлөлт оруулсан байна.
Төвийн хамгаалалтдаа асуудалтай байсан Маркус Даниелссон сэлгээнд үлдсэн бол баруун жигүүрийн хамгаалагч Адам Шталь бэртлийн улмаас өнжиж байна. Тэдний оронд Виктор Берг, Миро Тенхо нар гараанд багтжээ.
Юргордений гараа:
Ринне, Косуги, Тенхо, Унэ, Берг, Финндэлл, Стенссон, Гулликсен, Приске, Хаарала, Нгуен.
Сэлгээ: Кroon, Даниелссон, Алемайеху, Манне, Селфвен, Перссон.
101greatgoals.com