in

Эд Шийран, Дэйв Грол, Жон Майер нар шинэ дуун дээр хамтран ажиллалаа

Эдгээр хөгжимчид Шийраны “Drive” хэмээх дуунд бүгд оролцох бөгөөд уг бүтээл нь зургадугаар сард F1 киноны дууны цомгийн хүрээнд цацагдана.

Эд Шийран, Дэйв Грол, Жон Майер нар шинэ дуун дээр хамтран ажиллалаа

Ирэх зургадугаар сард нээлтээ хийх F1 киноны дууны цомогт урьдчилан таамаглаагүй хөгжмийн супер хамтлаг оролцох нь тодорхой боллоо. Дуучин Эд Шийран энэхүү цомогт “Drive” нэртэй шинэ уран бүтээлээрээ оролцох бөгөөд тэрхүү дуунд рок хөгжмийн домогт төлөөлөгч Дэйв Грол бөмбөр тоглож, гитарчин Жон Майер гитар хөгжимдсөн байна.

“Энийг хийх үнэхээр хөгжилтэй байсан. Кинотой цуг ирэх сард гарна” хэмээн Шийран тавдугаар сарын 15-нд өөрийн Instagram сторид бичжээ.

F1: The Album нэртэй цомгийн бүрэлдэхүүн өмнө нь зарлагдсан бөгөөд Тэйт МакРэй, RAYE, Burna Boy, Родди Рич, Дом Долла, Крис Стэйплтон, Тиесто, Sexyy Red, Майк Тауэрс, Мэдисон Бир, Пегги Гоу зэрэг олон уран бүтээлч оролцох юм.

Цомгийг Райн Теддер продюсерлосон бөгөөд тэргүүн синглээр Don Toliver, Doja Cat нарын хамтарсан “Lose My Mind” дуу гарсан бол дараагийн бүтээл нь BLACKPINK-ийн РОЗЭ-гийн “Messy” байв.

Киноны хувьд Top Gun: Maverick-ийг найруулсан Жозеф Косински найруулж буй бөгөөд Брэд Питт ослоос болж уралдааныг орхисон Сонни Хэйес хэмээх нисгэгчийн дүрд тогложээ. Тэрээр хуучин хамтрагч Рубен Сервантесын (Хавьер Бардем) удирдаж буй хүнд байдалд орсон Formula 1 багт туслахаар эргэн ирдэг. Мөн залуу уралдаанч Жошуа Пирсийн дүрд Дамсон Идрис тоглоно.

Шийраны шинэ дууны тухай зарлал нь уран бүтээлчдийн хувьд завгүй өдрүүдийн нэг хэсэг байлаа. Тэрбээр тун удахгүй “Play” нэртэй шинэ цомгоо танилцуулах бол Дэйв Гролын Foo Fighters хамтлаг 2025 оны анхны тоглолтоо зарлаад байна. Харин Жон Майер Dead & Company хамтлагийн Лас Вегасын Sphere танхим дахь оршин тоглолтын сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 17-нд хийхээр төлөвлөжээ.

F1 кино болон түүний дууны цомог зургадугаар сарын 27-нд нэгэн зэрэг нээлтээ хийнэ.

billboard.com

What do you think?

Apple таны iPhone-ийн цэнэгийг хэмнэхэд хиймэл оюун ашиглаж магадгүй

Apple таны iPhone-ийн цэнэгийг хэмнэхэд хиймэл оюун ашиглаж магадгүй

SoundCloud хиймэл оюун ухаантай холбоотой шүүмжлэлээс хойш үйлчилгээний нөхцлөө дахин өөрчиллөө

SoundCloud хиймэл оюун ухаантай холбоотой шүүмжлэлээс хойш үйлчилгээний нөхцлөө дахин өөрчиллөө