in ,

Яннис Антетокумпо Милуокигийн удирдлагуудтай ирэх долоо хоногт ирээдүйгээ хэлэлцэнэ

Яннис Антетокумпо Милуокигийн удирдлагуудтай ирэх долоо хоногт ирээдүйгээ хэлэлцэнэ

Милуоки Бакс багийн од тоглогч Яннис Антетокумпо болон багийн удирдлагуудын уулзалт ирэх долоо хоногийн дунд үеэр болохоор товлогджээ. Түүний төлөөлөгчдийн хамт зохион байгуулагдах уг уулзалтаар багтай хийсэн гэрээ, ирээдүйн зорилго, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцах юм гэж NBA-ийн сэтгүүлч Крис Хэйнс мэдээлэв.

Антетокумпо олон нийтэд хандан удаа дараа өөрийн цорын ганц зорилго нь аваргын төлөө тууштай өрсөлдөх гэдгийг тодорхой хэлж ирсэн. Хэрэв тэр боломж Милуокид хэвээр байвал тэндээ үлдэхийг илүүд үзнэ. Харин эсрэг тохиолдолд Антетокумпо, Бакс баг хоёр солилцоо хийх хувилбаруудыг нээлттэй хэлэлцэх боломжтой аж.

Өдгөө 29 настай Грекийн од тоглогч ирэх улиралд 54.1 сая ам.доллар (ойролцоогоор 186 тэрбум төгрөг) авах бөгөөд энэ нь Бакстай байгуулсан гурван жилийн, 175.4 сая ам.долларын (ойролцоогоор 602 тэрбум төгрөг) гэрээний эхний жил нь юм.

Антетокумпо 2013 оноос хойш зөвхөн Милуоки Бакс багт хүчин зүтгэж, хоёр удаагийн улирлын MVP, нэг удаагийн NBA аварга болсон билээ.

What do you think?

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ

Стеф Карригийн зам дуусаагүй: Шэннон Шарп түүнийг 40 нас хүртлээ тоглоно гэж таамаглажээ

Сар яагаад нэг талаасаа дотроосоо гэрэлтсээр байдаг вэ?

Сар яагаад нэг талаасаа дотроосоо гэрэлтсээр байдаг вэ?