in ,

“Үргэлж л шатрын тоглоом шиг байдаг байсан” гэж 2014 оны аварга Дэнни Грийн дасгалжуулагч Грегг Поповичийн суут ухааныг дурслаа

“Үргэлж л шатрын тоглоом шиг байдаг байсан” гэж 2014 оны аварга Дэнни Грийн дасгалжуулагч Грегг Поповичийн суут ухааныг дурслаа

Энэ сарын эхээр Грегг Попович эрүүл мэндийн шалтгаанаар урт удаан дасгалжуулагчийн карьераасаа албан ёсоор зодог тайлсан. Тэрбээр Сан Антонио Спөрс багийг 29 улирал удирдах хугацаандаа таван удаа NBA-ийн аварга болгож, түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэгээр нэрлэгдэх болсон билээ.

Түүний удирдлагад тоглож байсан олон тоглогч дасгалжуулах ур чадвар, арга барилыг нь шагшин магтдаг. Тэдний нэг нь 2014 оны аварга, 3 онооны шилдэг шидэгчдийн нэг Дэнни Грийн юм.

Дэнни Грийн түүнийг бусад дасгалжуулагчдаас юугаараа өөр байсныг “Gil’s Arena” подкастын үеэр дэлгэжээ. Тэрбээр Спөрст нэгдсэн 2010-11 оны улирлын өмнө өөрийг нь NBA-ийн түвшний тоглогч гэж хэн ч үнэлдэггүй байсан гэж дурдсан ч Попович түүнд итгэж, онцгой зүйл харжээ. Үүний ачаар Грийн 3-онооны шидэлтийн шилдгүүдийн нэг болон тодорч, 2014 онд багтаа аваргын төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэр үед Поповичийн дасгалжуулах арга барилыг дотроос нь ажиглах боломж олдсон бөгөөд түүний хамгийн онцлох шинж бол баг доторх соёлыг бий болгож, тоглогч бүрийг оновчтойгоор удирдаж чаддаг чадвар байв.

“Грегг Попович эгог хэрхэн удирдахыг сайн мэддэг байсан” хэмээн Грийн хэлжээ. “Хэнтэй хэрхэн харьцах ёстойгоо ойлгодог байсан. Кавайтай ч, бусадтай ч адил.” Түүний хэлснээр Поповичийн дасгалжуулах арга нь яг л шатрын тоглоом шиг ухаалаг, стратегитай байжээ.

“Үргэлж л шатар шиг байсан” гэж Грийн дурсав. “Тэр чамайг өнөөдөр зандарч сэлгээнд суулгаж магадгүй. Гэхдээ тэр хоёр хоногийн дараа чухал багтай тоглохоо мэдэж байгаа учраас чамайг тэр тоглолтод сэтгэл зүйгээр бэлдэх гэж байгаа юм.”

Поповичийн арга барил заримдаа ширүүн, уламжлалт бус байсан ч тоглогч тус бүрийн онцлогт тохируулж ханддаг байв. Грийн ч түүний ширүүн байдлыг хүлээж авч чаддаг тоглогчдын нэг байжээ.

“Магадгүй би болон Тони Паркер хоёр хамгийн их зэмлэл хүртдэг байсан байх. Гэхдээ тэр биднийг үүнийг дааж чадна гэдгийг мэддэг байсан” хэмээн дурсжээ.

Тэрбээр энэ бүхэн нь өөрийг нь илүү сайн тоглогч болгосонд талархдаг гэнэ. Спөрсээс явсны дараа ч Грийн Поповичоос сурсан зүйлсийн ачаар Торонто Рапторс болон Лос Анжелес Лэйкерс багтай аварга болж чадсан юм.

Грегг Поповичийн “Шатрын нүүдэл” зөвхөн дасгалжуулагч байх үед нь ч биш, одоо Спөрс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн хувиар ч үргэлжлэх нь гарцаагүй.

What do you think?

Артета: “Арсенал”-д цом авчрахын төлөө амь насаа зориулахад ч бэлэн байна

Артета: “Арсенал”-д цом авчрахын төлөө амь насаа зориулахад ч бэлэн байна

Шэй Гилжес-Александер: Сандарсан мэдрэмж намайг зоригжуулсан

Шэй Гилжес-Александер: Сандарсан мэдрэмж намайг зоригжуулсан