in

20 цөмийн реакторын эрчим хүчний хэрэглээг хангах уян хатан нарны хавтан

Пероскит нарны хавтанг их хэмжээгээр үйлдвэрлэснээр Япон улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах боломжтой

20 цөмийн реакторын эрчим хүчний хэрэглээг хангах уян хатан нарны хавтан

Японы засгийн газраас танилцуулсан төлөвлөгөөний дагуу “Гайхамшигт материал”-аар хийгдсэн нимгэн, уян хатан нарны хавтангууд 20 цөмийн реактортой тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Пероскит ашиглан үйлдвэрлэж буй дараагийн үеийн нарны хавтан нь 2040 он гэхэд 20 гигаваттын цахилгаан үйлдвэрлэх чадавхтай гэж тус улсын Аж үйлдвэрийн яамны эрчим хүчний төлөвлөгөөний төсөлд дурджээ.

Пероскитийг нарны эрчим хүчний ирээдүй хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь уламжлалт цахиурт суурилсан эсүүдээс хамаагүй өндөр үр ашигтай ажиллах боломжтой гэж үнэлэгдэж байна.

Пероскитийн хосолсон эсийн онолын үр ашгийн дээд хэмжээ нь 43 хувь бөгөөд энэ нь стандарт цахиурт эсийн 29 хувийн хязгаараас давсан үзүүлэлт юм. Шинэ хавтангууд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах шийдэл болж байна.

2011 оны Фукушимагийн цөмийн ослыг дагуулсан газар хөдлөлт, цунамигаас хойш нарны эрчим хүч нь Японы эрчим хүчний хольцод чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тухайн осол нь цахилгааны сүлжээний доголдол үүсгэж, байгаль орчинд цацраг идэвхт бодис алдагдахад хүргэсэн бөгөөд 160,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон билээ.

Сүүлийн 13 жилийн хугацаанд нарны хавтанг ашиглах явдал Япон даяар эрчимтэй өргөжиж, одоо тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлж байна.

Харьцангуй өндөр хүн амын нягтрал, уулсаар хүрээлэгдсэн газар нутгаас шалтгаалан уламжлалт цахиурт суурилсан нарны хавтанг суурилуулах орон зай хязгаарлагдаж эхэлжээ.

Пероскитийн нарны эсүүдийн уян хатан байдал, бат бөх чанар нь тэдгээрийг автомашины дээвэр, муруй шилэн цонхтой өндөр барилгууд гэх мэт төрөл бүрийн гадаргуу дээр суурилуулах боломжтой болгож байна.

Энэхүү технологийг судлах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хэд хэдэн гарааны компани үүнийг аж үйлдвэрийн түвшинд арилжаалахаар ажиллаж эхлээд байна.

Шведэд төвтэй Exeger компани уян хатан нарны эсүүдийг чихэвч, гарны товчлуур зэрэг олон нийтийн бүтээгдэхүүнд нэвтрүүлээд байгаа юм.

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

Зарим эрчүүд тестостероноо нэмэгдүүлэх нь хүйтэн хөндий болсон харилцаанд тус болно гэж боддог. Гэхдээ энэ нь тийм ч амар биш

Зарим эрчүүд тестостероноо нэмэгдүүлэх нь хүйтэн хөндий болсон харилцаанд тус болно гэж боддог. Гэхдээ энэ нь тийм ч амар биш

Аморим “Онцгой авьяас” Ёрог Арсеналын эсрэг Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд багтах боломжтой гэжээ.

Аморим “Онцгой авьяас” Ёрог Арсеналын эсрэг Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд багтах боломжтой гэжээ.