Энэ жилийн Met Gala буюу Нью-Йорк хотын Метрополитаны музейн Хувцасны Институтын хандивын арга хэмжээ цахим орчинд жинхэнэ утгаараа “Суперфин” үзүүлэлттэй байлаа. Variety сэтгүүл мэдээлснээр, 2025 оны арга хэмжээний Vogue-ийн албан ёсны вэбсайт болон YouTube суваг дээр нийт 1.2 тэрбум удаа үзсэн байна.
Тус арга хэмжээ жил бүр загвар, хөгжим, Холливудын нэрт хүмүүсийг нэг дор цуглуулж, Хувцасны Институтыг дэмжихийн зэрэгцээ олон хоногийн турш загварын хэлэлцүүлгийг цахим орчинд хийдэг.
Тавдугаар сарын 5-ны оройн шууд дамжуулалтын үзэлт өмнөх онтой харьцуулахад 109 хувиар өсчээ. Энэхүү 1.2 тэрбум үзэлтэд Зендаяа, Теяна Тейлор, Колман Домингогийн гайхалтай төрхүүдийг олон дахин хуваалцсан бичлэгүүд багтсан бөгөөд үзэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 10%, АНУ-ын дотоодын хэмжээнд 23%-иар өссөн байна. Зөвхөн YouTube дээр нийт 184 сая минутын бичлэг үзэгджээ.
Энэ жилийн Met Gala арга хэмжээ “Superfine: Tailoring Black Style” буюу хар арьстнуудын гоёл, хувцаслалтын соёлд төвлөрсөн үзэсгэлэнгийн хүрээнд болж, уламжлал ёсоор Vogue-ийн редактор Анна Винтур удирдан зохион байгуулсан. Үзэсгэлэнгийн хүндэт куратороор Monica L. Miller (автор, Slaves to Fashion) ажилласан бөгөөд Met-ийн гол куратор Эндрю Болтон хамтран оролцсон байна.
Энэ жилийн гол зохион байгуулагчид буюу хамтран даргалагчид нь:
- Жүжигчин Колман Доминго
- Формула 1-ийн од Льюис Хамилтон
- Variety сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарсан A$AP Rocky
- Дуучин, продюсер Фаррелл Уильямс
- Хүндэт дарга Леброн Жэймс нар байлаа.
Үзэсгэлэн нь Black Dandyism буюу хар арьстнуудын өөрийн хэв маяг, дэгжин хувцаслалтын урлагийг “Эзэмшил, оршихуй, халхлалт, эрх чөлөө, хуучны гоо зүй” зэрэг 12 үндсэн сэдвийн хүрээнд харуулжээ.
Met-ийн зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд мөн олны танил хүмүүс ч багтсан бөгөөд энэ жил дараах нэрс оролцсон байна:
- Дуэйн Уэйд, Габриэль Юнион
- Чаппел Роан, Николь Кидман, Жереми Аллен Уайт
- Chance the Rapper, Сабрина Карпентер, Синтия Эриво
- Уолтон Гоггинс, Вүүпи Голдберг, Патрик Шварценеггер
- Shaboozy, Анна Савай, Донателла Версаче, Том Форд зэрэг алдартнууд нэрлэгдсэн байна.
variety.com