in

2026 оны ДАШТ хэзээ эхлэх вэ? Хуваарь, тоглолтын товууд

Шигшээ тоглолтын талбай 82,500 үзэгчдийг хүлээн авна

2026 оны ДАШТ хэзээ эхлэх вэ? Хуваарь, тоглолтын товууд

2026 оны FIFA-ийн ДАШТ нь анх удаа 48 баг оролцож, гурван улсад зохион байгуулагдах юм.

Нийт 16 цэнгэлдэх хүрээлэнд Азийн, Африкийн, Өмнөд Америкийн, Далайн орнуудын, Европын болон Хойд, Төв Америк, Карибын бүсийн шигшээ багуудыг хүлээн авна.

Аргентин 2022 оны Катарын тэмцээнд Францыг торгуулийн цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэнээ хамгаалахаар өрсөлдөх болно. Тэр тоглолтод Килиан Мбаппе хэт-трик хийж, Лионель Месси хоёр гоол оруулсан билээ.

2026 оны ДАШТ хэзээ эхлэх вэ? Хуваарь, товууд

Катарын ДАШТ 11, 12-р сард болсон бол 2026 оны тэмцээн уламжлалт хуваарьтаа эргэн орж, 1930 оноос эхлэн зохиогдож ирсэн цаг хугацаандаа болно.

Тэмцээний нээлтийн тоглолт 6-р сарын 11-нд болно. Хэсгийн шат 6-р сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

Шөвгийн 32 шат 6-р сарын 29-нээс 7-р сарын 3-ны хооронд, 16 багийн шат 7-р сарын 4-7-ны хооронд явагдана.

Шөвгийн найм 7-р сарын 9-11-нд, хагас шигшээ тоглолтууд 7-р сарын 14-15-нд болно.

Гуравдугаар байрын төлөөх тоглолт 7-р сарын 18-нд,
Аваргын тоглолт 7-р сарын 19-нд болох юм.

ДАШТ-2026 хаана зохиогдох вэ?

Канад, АНУ, Мексик улсууд хамтран тэмцээнийг зохион байгуулна.

АНУ-д 11 хот тоглолт хүлээн авна:

  • Сиэтл, Сан-Францискогийн булан, Лос Анжелес, Даллас, Хьюстон, Канзас Сити, Филадельфи, Атланта, Майами, Бостон, Нью-Йорк/Нью Жерси (Шигшээ тоглолт энд болно).

Мексик: Нээлтийн тоглолтыг Мехикогийн Ацтека цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулна. Бусад тоглолтууд Монтеррей, Гвадалахара, Мехикод болно.

Канад: Ванкувер, Торонто хотууд тэмцээнийг зохион байгуулна.

ДАШТ-2026 шинэчилсэн формат

Хэсгийн шатанд өмнөх 16 гурвалсан хэсэг байсан бол 12 дөрвөлсөн хэсэг болж өргөжсөн.

Энэ нь шигшээд хүрсэн багийн тоглолтын тоог долоо биш найм болгоно гэсэн үг.

Хэсгээс гарах:

  • Хэсгийн эхний хоёр баг,
  • Шилдэг найман гуравдугаар байрын баг шөвгийн 32-д шалгарна.

101greatgoals.com

What do you think?

26 Points
Upvote Downvote

Leave a Reply

Мэргэжилтнүүд тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 8 чухал аргыг зөвлөж байна

Мэргэжилтнүүд тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 8 чухал аргыг зөвлөж байна

Япон дахь анхны хар арьст самурай Ясукегийн жинхэнэ түүх

Япон дахь анхны хар арьст самурай Ясукегийн жинхэнэ түүх