in

2026 оны Honda CR-V шинэчлэгдэж, TrailSport ба Sport Touring хувилбарууд танилцуулагдлаа!

Шинэ TrailSport hybrid нь хүчирхэг төрхийг илтгэж байгаа ч, Sport Touring загвар ч мөн шинэчлэгдсэн байна.

2026 оны Honda CR-V шинэчлэгдэж, TrailSport ба Sport Touring хувилбарууд танилцуулагдлаа!

CR-V илүү эрч хүчтэй боллоо

Сегментдээ хамгийн өндөр борлуулалттай автомашинуудын нэг болох Honda CR-V аль хэдийнэ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн. Гэсэн ч сайжруулах орон зай үргэлж байдаг. Зарим хэрэглэгчийн хувьд энэ автомашины сул тал нь хөнгөн бартаат замын чадамж тааруу байсан явдал юм. Хэдий энэ ангиллын машинууд хүнд бартаат замд зориулагдаагүй ч, хөдөө орон нутгийн энгийн замд ч CR-V онцгойрч чаддаггүй байв.

2026 Honda CR-V TrailSport

Сүүлийн жилүүдэд Honda компани Passport болон Pilot зэрэг загваруудаа хагас бартаат замд тэсвэртэй болгож чадсан гэдгээ харуулсан. Үүнтэй адилаар шинээр гарах CR-V нь кроссоверууд дундаа хамгийн дэвшилтэт хөтлөгч системтэй болжээ. TrailSport хувилбар нь “Ash Green Metallic” өнгө, илүү бартаат замын хэв маягийг илтгэх гадна төрхтэйгээр танилцаж, адал явдалт аялагчийн сүр жавхланг мэдрүүлнэ.

2026 оны үндсэн CR-V загварууд нь 190 морины хүчтэй, 179 фунт/фут эргүүлэх хүч бүхий, 1.5 литрийн турботой 4 цилиндрт хөдөлгүүртэй бөгөөд CVT хурдны хайрцгаар тоноглогджээ. Эдгээр загваруудыг урд болон бүх дугуй хөтлөгчтэйгээр сонгох боломжтой. Харин hybrid хувилбар нь 2.0 литрийн 4 цилиндрт хөдөлгүүрийг хоёр цахилгаан мотортой хослуулан нийт 204 морины хүч, 247 фунт/фут эргүүлэх хүч гаргах чадвартай. EPA үзүүлэлтүүд хараахан зарлагдаагүй байгаа ч TrailSport хувилбар нь илүү том, хүнд дугуйтай учраас 2025 оны үзүүлэлттэй төстэй байх болов уу гэж Honda үзэж байна.

2026 онд ямар шинэчлэлтүүд орсон бэ?

2026 оны бүх CR-V загварууд илүү том, 9 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй болсон бөгөөд утасгүй цэнэглэгч, Apple CarPlay болон Android Auto-гийн утасгүй холболтыг дэмждэг болсон. Харин дээд зэрэглэлийн EX-L, Sport-L, TrailSport болон Sport Touring загварууд нь бүрэн дижитал 10.2 инчийн мэдээллийн дэлгэцтэй. Турботой, hybrid бус гурван загвар нь LX, EX болон EX-L бол hybrid загварууд нь Sport Hybrid, шинээр нэмэгдсэн TrailSport Hybrid, Sport-L Hybrid ба хамгийн өндөр үзүүлэлттэй Sport Touring Hybrid юм.

Мөн Honda бүх дугуй хөтлөгчтэй загваруудын зам барилтын системийг сайжруулсан бөгөөд зөвхөн TrailSport биш, бүх AWD загварууд илүү сайн замгүйд туулах чадвартай болсон.

2026 Honda CR-V TrailSport

2026 оны Honda CR-V TrailSport Hybrid гэж юу вэ?

Honda анх удаа TrailSport нэрийг CR-V загварт ашиглаж эхэллээ. Үзэмжийн хувьд ч бас тун сонирхолтой. Honda-гийн хэлснээр шинэ TrailSport Hybrid-ийг багтаасан бүх AWD загварын бартаат замын гүйцэтгэлийг сайжруулсан. Энэхүү шинэчлэл нь “Intelligent Control бүхий Real Time All-Wheel Drive” хэмээх систем бөгөөд замын барьцтай байгаа дугуйнд илүү их эргэлтийн хүч дамжуулах зарчмаар ажилладаг. Хэрэв хоёр дугуй агаар дээр, хоёр нь газарт байгаа бол хүчийг зөвхөн газар дээрх дугуйнуудад илгээж, эргэлтгүй болсон дугуйн хүчийг сааруулдаг ухаалаг системтэй.

TrailSport хувилбарыг зөвхөн hybrid хөдөлгүүрээр авах боломжтой. Хэрэв энэ загварын эрэлт өндөр байвал Honda hybrid бус хувилбарыг ч гаргаж магадгүй.

2026 Honda CR-V TrailSport

TrailSport нь мөн Continental CrossContact ATR бүх төрлийн замд зориулагдсан 235/60R18 хэмжээтэй дугуйгаар тоноглогджээ. Ижил төрлийн дугуйг Pilot TrailSport загварт туршиж үзэхэд элс, шавар болон хурдны зам дээр ч сайн ажилласан.

Бусад шинэчлэлүүдэд тусгай гадна өнгө, гоёлын элементүүд болон дотоод засал орсон. Урд хэсгийн онцлог дизайн бүхий нүүрний хуванцар хөнгөн хамгаалалт, хар арын спойлер, хар бариулууд нь бартаат замд зориулагдсан өнгө төрхийг бүрдүүлж байна. Мөн бүх цонхны хүрээ хар өнгөөр хийгдсэн ба урд сараалж, арын хаалган дээр улбар шар “TrailSport” гэсэн логотой. 18 инчийн Shark Gray өнгөтэй, онцгой хэв загвартай дугуйнууд нь “Ash Green Pearl” өнгийн их биетэй гайхалтай хосолдог.

2026 Honda CR-V TrailSport

Дотор салон ч мөн адил улбар шар оёдолтой бөгөөд суудлын түшлэг дээр “TrailSport” гэсэн бичигтэй. Шалны дэвсгэр, суудлын бүс, бүрэлдэхүүн хэсгүүдэд ижил өнгөний уусалт орсон. Суудлын бүрээс зэрэг зарим материал ч мөн зөвхөн энэ загварт зориулан хийгджээ. Honda-ийн мэдээлснээр, хөлийн хэсэг, таазны консол, хаалганы халаас, тавиур, аяганы сууринд улбар шар ambient гэрэлтүүлэг суурилуулсан байна.

2026 оны Honda CR-V Sport Touring – Зөвхөн зам дээрх төгс гүйцэтгэл

Бартаат замын төрхтэй TrailSport хувилбараас ялгаатай нь Sport Touring загвар нь илүү хотын хэв маяг, тансаг мэдрэмжийг агуулсан. Тиймдээ ч энэхүү загвар нь CR-V-ийн цувралын хамгийн дээд хувилбаруудын нэгт тооцогддог. Арьсан дотоод засал, өвөрмөц хийцтэй 19 инчийн дугуйнаас гадна Sport Touring нь “Individual” буюу хэрэглэгч өөрөө тохиргоо хийж хадгалах боломжтой жолоодлогын горимтой. Үүний ачаар жолооч хурдны педалийн хариу үйлдэл, жолооны хөнгөлөлт зэргийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой болжээ.

Sport Touring загвар нь мөн Google суурилуулсан онцгой дэлгэцтэй бөгөөд гурван жилийн үнэгүй дата хэрэглээний эрхтэй ирнэ. Үүнээс гадна 12 чанга яригч бүхий Bose Premium аудио системээр тоноглогдсон.

Дүгнэлт

2026 оны CR-V энэ хавар худалдаанд гарна. Гэсэн ч үнийн мэдээлэл, EPA үзүүлэлт болон бусад зарим мэдээллийг Honda хараахан зарлаагүй байна. Одоогоор тодорхой байгаа зүйл гэвэл CR-V TrailSport загвар нь Sport Hybrid болон Sport L Hybrid загваруудын дунд орох бөгөөд 2025 оны үнийг жишиг болговол энэ нь $37,650-оос доош үнэтэй байх магадлалтай. Мэдээж, энэ нь 2026 оны бүх загваруудын үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй нөхцөлд хамаарна.

Шинэ TrailSport нь үнэхээр онцгой болж чадсан эсэхийг харах их сонирхолтой байна. Мэдээж, энэ нь бартаат замын хувьд Passport TrailSport шиг хүчирхэг биш байх ч одоогийн CR-V-үүдээс илүү байх болов уу гэж найдаж байна. Гол нь, гадна төрхөөрөө үзэсгэлэнтэй харагдаж байгаа шигээ жолоодохдоо хөгжилтэй байгаасай л гэж хүсэж байна.

autoblog.com

What do you think?

Leave a Reply

Google iPad-д зориулсан Gemini апп-аа албан ёсоор гаргалаа

Google iPad-д зориулсан Gemini апп-аа албан ёсоор гаргалаа

Цуй Харк: Кино бол үг биш, харин бүх зүйл

Цуй Харк: Кино бол үг биш, харин бүх зүйл