Парисын зүрхэнд, жуулчдын хөл тасардаггүй Эйфелийн цамхагийн орчмоор алхаж явтал биднийг юу угтав гээч? Хуурамч хандивын маягт барьсан эмэгтэйчүүд, жинхэнэ үнэтэй гэж итгүүлэх сувенир худалдаачид, мөнгө салгах “тоглоомын” залилан. Бид энд романтик аялал хийх гэж ирээгүй, харин Францын нэр хүндийг гутааж буй луйварчдыг илчлэх зорилготой байлаа.
Эйфелийн цамхагийн яг доогуур жуулчдад зориулсан бэлэг дурсгалын лангуунууд жагсана. Эдгээр нь жинхэнэ бүтээл биш, харин хэвлэмэл зургууд, хямд хувилбарууд бөгөөд 20, 30, бүр 50 еврогоор зарагдана. Хуурамч бараа ч яахав, харин дараагийн тохиолдол бол илүү ноцтой, өөрсдийгөө “Хандивын ажилтан” хэмээн танилцуулсан хоёр эмэгтэй биднээс гарын үсэг, хандив авахыг оролдов. Гэхдээ “Kinder Hospital”-ын нэртэй энэ маягт үнэн хэрэгтээ жинхэнэ байгууллагатай ямар ч холбоогүй аж.
Бид тэднийг зогсоож, “Хандив хаашаа очдог вэ?”, “Ямар хүүхдэд тусалж байна вэ?” гэх мэт асуултад хариу нэхэхэд эмэгтэйчүүд тэвдэж, нэг нь бүр халдлага үйлдэхийг оролдов. Энэ бол Парисын төвд өдөр бүр олон жуулчныг хохироодог цуврал залилангийн ердөө нэг нь байв.
▶️ Үргэлжлэл бий: дараагийн хэсэгт “cup and ball” хуурамч мөрийтэй тоглоомын схем, жинхэнэ сувенир дэлгүүрийн үнэ харьцуулалт, Метро дахь гэмт хэргийн үнэн төрх зэрэг багтана.