Бидний оршин байгаа Дэлхий гараг бол хязгааргүй уудам огторгуй дунд хүн болоод бусад амьд организм амьдрах боломжтой төгс гараг бөгөөд манай гарагтай төстэй хамгийн ойрын гараг гэвэл 4 гэрлийн жил буюу 36 их наяд километрийн цаана Проксима Центаури хэмээх оддын системд оршдог аж. Харин үүнээс арай ойр зайд одоогоор хараахан амьдрал тэтгэх боломжтой гаргуудыг олж нээгээгүй байна.