Хэдхэн хоногийн өмнө One Direction хамтлагийн дуучин Liam Payne тагтан дээрээс осолдон амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн өдөр 17:00 цагийн үед цагдаагийн газар согтуу хүн үймээн тарьж буй талаар дуудлага ирсэн байна. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очих үед Liam Payne тагтан дээрээс унаж амиа алдсан байдалтай байжээ.