2025 оны 1-р сард Малайз улсын Куала Лумпур хотноо анх удаа гранд финал тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд DOTA 2 болон VALORANT төрлөөр орон бүрийн шилдэг багууд 400,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх болно. Ази Номхон Далайн орнуудын аварга шалгаруулах APAC Predator League цахим спортын тэмцээн 6 дахь удаагаа зохиогдох гэж байна.