in ,

AI хяналтын камерууд зам тээврийн мянга мянган ослоос сэргийлж байна

AI хяналтын камерууд зам тээврийн мянга мянган ослоос сэргийлж байна

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын шинэ судалгаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд бодитой ахиц авчирч буйг нотолжээ. Лондонгийн Эдийн засгийн сургууль, Хятадын Сүн Ят-сений их сургууль, Висконсиний Мэдисоны их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар AI камер зөвхөн байрлуулсан уулзваруудаар хязгаарлагдахгүй, ойр орчмын гудамжууд дахь ослыг ч мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж байгааг тогтоосон байна.

Тус судалгаанд Хятадын томоохон хотын таван жилийн турш хуримтлагдсан цагдаагийн болон мэдрэгчийн мэдээлэлд тулгуурлан дэвшилтэт AI камер бүхий уулзваруудыг уламжлалт хяналтын төхөөрөмжтэй болон хяналтгүй уулзваруудтай харьцуулжээ. Шинэ төрлийн камерууд нь хууль бус эргэлт, огцом эгнээ солих зэрэг зөрчлийг бодит цагт илрүүлж, тасралтгүй бичлэг хийдэг онцлогтой. Энэ нь ослын дараа буруутныг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлдэг аж.

Судлаачдын тооцоогоор хэрэв бүх томоохон уулзварыг AI камертай болгосон бол жилд 1,190 орчим ослоос урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд үүний дүнд 496 хүний амь нас, эрүүл мэнд аврагдаж, 1 сая ам.долларын (ойролцоогоор 3.4 тэрбум төгрөг) эд хөрөнгийн хохирлоос зайлсхийх боломжтой юм. Хамгийн чухал нь ослууд ойр орчмын уулзвар руу шилжих магадлал өмнөх үеийн “улаан гэрлийн” камеруудын адил ажиглагдаагүй байна.

“AI камер зөвхөн зөрчил баримтжуулдаггүй, харин жолоочийн зан үйлийг өөрчилж, осолгүй жолоодлогыг хэвшил болгодог нь манай судалгаагаар нотлогдлоо” хэмээн судалгааны ахлах зохиогч Зи Чэн онцолжээ.

Жолоочид AI камерын байнгын хяналтыг ухамсарлан илүү болгоомжтой, хариуцлагатай ханддаг. Камеруудыг зөв байршуулах, нээлттэй мэдээлэл түгээх, торгуулийн системийг ойлгомжтой болгох нь иргэдийн итгэлийг хадгалахын зэрэгцээ илүү аюулгүй хотуудыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Ийм төрлийн хиймэл оюун ухаанд суурилсан хяналт “Vision Zero” буюу зам тээврийн үхлийг бүрмөсөн зогсоох зорилготой хөтөлбөртэй нийцэж байгаа бөгөөд судлаачид энэ технологийг хот төлөвлөлтөд нэвтрүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Машин, гэрэл дохионоос гадна AI ч мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нэг хэсэг болж байна.

earth.com

What do you think?

33 Points
Upvote Downvote
Кёожи Хоригүчи UFC-д эргэн ирэх тулаанаасаа яагаад нэрээ татсан бэ? Дасгалжуулагч нь жинхэнэ шалтгааныг тайлбарлалаа

Кёожи Хоригүчи UFC-д эргэн ирэх тулаанаасаа яагаад нэрээ татсан бэ? Дасгалжуулагч нь жинхэнэ шалтгааныг тайлбарлалаа

Сансрын хөлгүүд агаарт хэрхэн тоормослож түлш хэмнэдэг вэ?

Сансрын хөлгүүд агаарт хэрхэн тоормослож түлш хэмнэдэг вэ?