in

Anthropic компани хиймэл оюун ухаант вэб хайлтын шинэ API-г танилцууллаа

Anthropic компани хиймэл оюун ухаант вэб хайлтын шинэ API-г танилцууллаа

Anthropic компани Claude хиймэл оюуны загваруудаараа вэб хайлт хийх боломжтой шинэ API-г нэвтрүүлж байгаа талаар лхагва гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдэгдэлдээ мэдээлжээ. Энэ API-г ашигласнаар хөгжүүлэгчид Claude загварт тулгуурласан, шинэчлэгдсэн мэдээлэлтэй AI аппликейшнүүд бүтээх боломжтой болж байна.

API-ийн танилцуулга нь AI компаниуд өөрсдийн загваруудаа төрөл бүрийн функцээр баяжуулж, илүү олон хэрэглэгч татах арга замуудыг эрэлхийлж буй цаг үед хийгдэж буй юм. Өнгөрсөн долоо хоногт Anthropic нь програмуудыг Claude-т холбох шинэ хэрэгсэл болон “гүн судалгаа” хийх чадвар бүхий функцээ танилцуулсан. Энэхүү функцээр Claude нь байгууллагын данс, вэбсайт болон бусад эх сурвалжаас хайлт хийж чадна.

“Одоо хөгжүүлэгчид Claude-ийн өргөн мэдлэгийг бодит цагийн мэдээллээр баяжуулж, API хүсэлт хийхдээ вэб хайлтын хэрэгслийг идэвхжүүлж чадна” гэж тус компани мэдэгдэлдээ онцолжээ. “Вэб хайлтын тусламжтайгаар хөгжүүлэгчид өөрсдөө хайлтын дэд бүтэц хөгжүүлэхгүйгээр шинэ мэдээлэлд суурилсан AI шийдлүүд бүтээх боломжтой болно” хэмээн дурдсан байна.

Вэб хайлтын API идэвхжсэн үед Claude тухайн хүсэлтэд шинэ мэдээлэл эсвэл мэргэжлийн мэдлэг шаардлагатай эсэхийг “ухаалаг дүгнэлтээр” тодорхойлно. Хэрэв хайлт шаардлагатай гэж үзвэл Claude хайлтын асуулга боловсруулж, үр дүнг цуглуулан, дүн шинжилгээ хийж, эшлэлтэй хариулт өгнө.

Мөн Claude хайлтаа улам боловсронгуй болгох зорилгоор олон шатлалт хайлт хийж, өмнөх хайлтын дүнг дараагийн асуулгад ашиглах чадвартай. Хөгжүүлэгчид энэ үйл явцыг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой бөгөөд Claude ямар домэйноос хайлт хийх, аль эх сурвалжуудаас мэдээлэл авахыг хориглох эсэхийг зааж өгч болно. Мөн байгууллагын түвшинд вэб хайлтыг зөвшөөрөх эсвэл хориглох боломжтой.

API-ийн үнэ 1,000 хайлт тутамд 10 ам.доллараас эхэлнэ. Энэ функц нь Claude 3.7 Sonnet, шинэчлэгдсэн Claude 3.5 Sonnet, мөн Claude 3.5 Haiku загваруудтай ажиллана.

Холбоотой мэдээнд дурдсанаар, Anthropic компани вэб хайлтын функцийг Claude Code хэрэгсэлдээ мөн нэвтрүүлж байна. Claude Code нь хөгжүүлэгчдэд код бичих төрөл бүрийн даалгаврыг гүйцэтгэхэд тусалдаг ба одоо API-ийн баримт бичиг, техникийн нийтлэл, програмчлалын сангуудын мэдээлэлд шууд хандах боломжтой болжээ.

Claude Code одоогоор туршилтын шатандаа (beta), судалгааны зорилгоор ашиглагдаж байна.

techcrunch.com

What do you think?

Дэлхийн хамгийн том онгоцтой компани одоо гипердулааны пуужинт онгоцтой боллоо

Дэлхийн хамгийн том онгоцтой компани одоо гипердулааны пуужинт онгоцтой боллоо

Аргентины “Хогийн овоо”-нд амьдардаг оцон шувууд бидэнд амьд үлдэхийн тухай юу зааж байна вэ?

Аргентины “Хогийн овоо”-нд амьдардаг оцон шувууд бидэнд амьд үлдэхийн тухай юу зааж байна вэ?