Apple компани 2028 он гэхэд 18.8 инчийн эвхэгддэг, нугалаасгүй iPad-ийг гаргахаар төлөвлөж байгаа талаар “Bloomberg”-ийн Марк Гурман мэдээлжээ. Энэ төхөөрөмжийн прототипүүдийг бүтээсэн бөгөөд тэдгээр нь бараг харагдахгүй нугалаастай байхаар бүтээгдсэн байна. Энэхүү шинэ iPad нь үндсэндээ хоёр iPad Pro-ийг зэрэгцүүлэн байрлуулсан мэт харагдах ажээ. Эвхэгддэг iPad-ийн тухай цуу яриа олон жилийн туршид яригдаж байгаа бөгөөд 2026 эсвэл 2027 онд жижиг загвар гаргаж магадгүй гэж таамаглаж байна. Гурманы өнөөдрийн нийтлэлд 2022 онд дурдсан 20 инчийн эвхэгддэг “iPad / MacBook хосолсон” төхөөрөмжтэй төстэй харагдаж байгаа ч macOS үйлдлийн системийг ашиглахгүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч iPadOS нь macOS-ийн апп-уудыг ажиллуулахад хангалттай хөгжсөн байх болно гэж үзэж байна. Mac-ууд одоогоор iPhone болон iPad-ийн апп-уудыг ажиллуулж байгаа тул ирээдүйд эсрэгээрээ болох магадлалтай. Энэ нь iPad-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм. Одоогийн байдлаар 13 инчийн iPad Pro-ийн үнэ 1,299 ам.доллараас эхэлдэг бөгөөд хоёр дахин том iPad-ийн үнэ өртөгийг macOS апп-уудыг ажиллуулах боломжтой байдал нь бага зэрэг хөнгөвчлөх болно. Гурман мөн эвхэгддэг iPhone гаргах ажил үргэлжилж байгаа ч 2026 оноос өмнө гарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн Apple-ийн дотоод дэлгэцийн төлөвлөгөөтэй таарч байгаа, 2026 онд OLED MacBook Pro, 2027 онд MacBook Air OLED шинэчлэлтийг гаргахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгчээ.