in

Apple-ийн хэт нимгэн iPhone 17 Air загвар ноцтой сул талтай байж болзошгүй

Энэ намар олон хэрэглэгч ууртай байх нь гарцаагүй.

Apple-ийн хэт нимгэн iPhone 17 Air загвар ноцтой сул талтай байж болзошгүй

Хэт нимгэн iPhone 17 “Air” энэ намар бид хүссэн ч, хүсээгүй ч албан ёсоор танилцуулагдана. Нөлөөлөгчид (инфлюенсерүүд) түүний нимгэн загварт гайхширч, би бүр бялуу зүсэх оролдлого хүртэл хийж магадгүй. Гэвч USB-C оролттой бараг ижил зузаантай утас бидний дассан олон тав тухыг үгүй хийх магадлалтай.

Apple ирэх жилээс эхлэн iPhone-ий танилцуулах стратегидаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй талаар мэдээлэхийн зэрэгцээ, энэ намар танилцуулах iPhone 17 Air загвар нь iPhone 17 болон 17 Pro-оос богино баттерейны ашиглалттай байх талаар The Information мэдээлжээ.

Тус тайланд “Энэ нимгэн загварын утсыг өдөржин цэнэглэхгүй ашиглах чадвартай хэрэглэгчдийн хувь ердөө 60-70 хувь байх төлөвтэй. Харин бусад загваруудын хувьд энэ үзүүлэлт 80-90 хувь байдаг” гэж дурдсан байна.

iPhone 17 Air-ийн богино баттерейны ашиглалт мэдээний гарчгийг чимэх нь гарцаагүй. Гэвч энэ бол ганцхан сул тал нь биш. Энэ загвар зөвхөн нэг арын камертай байх бөгөөд уг камер багагүй товойж байрлах бололтой. Мөн The Information-ийн мэдээлснээр энэ утас нь бусад iPhone 17 загварууд шиг хос биш, зөвхөн нэг л чанга яригчтай байх гэнэ.

Эдгээр мэдээлэл энэ намар хэрэглэгчдийг баярлуулахгүй нь ойлгомжтой. Гэвч Apple-ийн хамгийн нимгэн iPhone-г авахыг хүсвэл нэмэлт баттерей бүхий багц ашиглах нь зайлшгүй бодит байдал болчихоод байна. YouTuber Sam Kohl шинэ iPhone 17, 17 Pro, мөн 17 Air загваруудын өндөр чанартай макетуудыг үзүүлсэн бичлэг нийтэлжээ. Үзүүлсэн загвараас харахад, Air загвар үнэхээр хэт нимгэн юм.

Хамгийн хүнд мэдээ бол — энэ нимгэн утас өндөр үнэтэй байх магадлал. Цуурхлуудаас үзэхэд iPhone 17 Air загварын үнэ $900-аас эхэлж магадгүй. Apple ихэнхдээ “нимгэн” гэх нэр хүндийн төлөө илүү үнэ тогтоодог нь нууц биш. Бидний өмнө бүтэн зун байна, iPhone 17 Air болон нэмэлт баттерейны иж бүрдэл хэд болохыг хараахан мэдэхгүй байна. Түүнчлэн, Трампын татварын бодлого үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх нь ч тодорхойгүй. Гэхдээ урьдчилан сэтгэлзүйгээ бэлдсэн нь дээр, учир нь энэ намар Apple Park дээр үнэ зарлах мөчид гэнэтийн цохилтонд өртөхгүйн тулд.

Хэт нимгэн iPhone 17 Air загвар бол бодит зүйл болоход тун ойрхон байна. Яриа хэтэрхий их тархсан.

gizmodo.com

What do you think?

Leave a Reply

Крэйг Ходжес: Пиппен төрөлхийн авьяасаараа Жорданыг давсан

Крэйг Ходжес: Пиппен төрөлхийн авьяасаараа Жорданыг давсан

Samsung хэт нимгэн Galaxy S25 Edge утсаа хэзээ бүрэн танилцуулах вэ?

Samsung хэт нимгэн Galaxy S25 Edge утсаа хэзээ бүрэн танилцуулах вэ?