in

Apple таны iPhone-ийн цэнэгийг хэмнэхэд хиймэл оюун ашиглаж магадгүй

iOS 19 нь хэрэглэгчийн төхөөрөмжөөс цуглуулсан өгөгдөлд үндэслэн таны iPhone-ийн аппуудыг оновчтой болгох, цэнэгийн хэрэглээг сунгах цэнэгийн удирдлагын хэрэгсэл нэмэх магадлалтай.

Apple таны iPhone-ийн цэнэгийг хэмнэхэд хиймэл оюун ашиглаж магадгүй

Apple компани iOS 19 шинэчлэлдээ iPhone-ийн хэрэглээний хэв маягт үндэслэн аппуудын ажиллагааг оновчтой болгох, улмаар батарейг удаан барих боломж олгох хиймэл оюунд суурилсан цэнэгийн удирдлагын хэрэгсэл нэмэхээр төлөвлөж байгааг Bloomberg мэдээлжээ.

Энэхүү шинэ функц нь хэрэглэгчийн төхөөрөмжөөс цуглуулсан батарейтай холбоотой өгөгдөлд үндэслэн, аль апп эсвэл функцийн цахилгаан зарцуулалтыг бууруулахыг урьдчилан таамаглаж, тохиргоо хийх чадвартай болох аж.

Google 2018 онд Android системд зориулсан “Adaptive Battery” нэртэй, машин сургалтад суурилсан ижил төстэй технологийг нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчийн гар утасны хэрэглээг хянаж, ямар аппуудыг арын горимд ажиллуулахгүй байлгах, харин аль аппуудыг түлхүү дэмжихээ шийддэг юм. Android дээр эдгээр тохиргоо нь аппуудын шинэчлэлт, мэдэгдэл шалгах давтамжийг хянахад тусалдаг.

iOS 19 нь мөн түгжээтэй дэлгэц дээр таны iPhone бүрэн цэнэглэх хүртэл хэр хугацаа үлдсэнийг харуулах шинэ заагч нэмэхээр төлөвлөгдөж байгаа.

Bloomberg-ийн мэдээлснээр, AI-д суурилсан энэхүү батарей удирдлагын системийг голчлон Apple-ийн хамгийн нимгэн загвар гэж яригдаж буй iPhone 17-д зориулан бүтээж байгаа аж. Нимгэн хийц нь жижиг батарейтай байх тул цэнэгээ хэмнэх шаардлага өндөр байх юм. Гэхдээ уг хэрэгсэл нь зөвхөн iPhone 17 бус, iOS 19 суурилуулсан бүх iPhone-д ашиглагдах боломжтой гэжээ.

Түүнчлэн iOS 19 нь илүү өргөн хүрээний дизайны өөрчлөлттэй ирэх магадлалтай бөгөөд Apple компанийн зүгээс энэ зургадугаар сард зохион байгуулагдах Worldwide Developers Conference арга хэмжээнд хөгжүүлэгчдэд зориулан анх танилцуулж, есдүгээр сард нийтэд албан ёсоор хүргэх хүлээлттэй байна.

theverge.com

What do you think?

Жэйсон Кидд: Жон Стоктон бол ухаалаг, гэхдээ… бохир тал ч байсан

Жэйсон Кидд: Жон Стоктон бол ухаалаг, гэхдээ… бохир тал ч байсан

Эд Шийран, Дэйв Грол, Жон Майер нар шинэ дуун дээр хамтран ажиллалаа

Эд Шийран, Дэйв Грол, Жон Майер нар шинэ дуун дээр хамтран ажиллалаа