in

Apple-ын 2026 оны эвхэгддэг iPhone: Зах зээлийг дахин сэргээх хүчтэй нөлөө үзүүлнэ

Apple-ын 2026 оны эвхэгддэг iPhone: Зах зээлийг дахин сэргээх хүчтэй нөлөө үзүүлнэ

Эвхэгддэг ухаалаг утасны зах зээл хэрэглэгчдийн сонирхол буурснаар зогсонги байдалд орсон ч Apple эвхэгддэг iPhone-оо танилцуулснаар энэ нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирч магадгүй гэж дэлгэцийн шинжээч Росс Янг дүгнэжээ.

Эвхэгддэг утасны зах зээлийн өнөөгийн байдалтай холбоотой тайланд Янг Apple 2026 оны хоёрдугаар хагаст эвхэгддэг утасны зах зээлд нэвтрэх төлөвтэй байгааг онцолсон байна. Apple-ын “дээд зэрэглэлийн ухаалаг утасны салбарт эзэлсэн хүчирхэг байр суурь” нь эвхэгддэг утасны борлуулалтад огцом өсөлт авчирч, 2026 оныг энэ төрлийн бүтээгдэхүүний хувьд түүхэн амжилттай жил болгох боломжтой хэмээн үзэж байна.

Түүний тооцоолсноор, эвхэгддэг утасны зах зээл 2026 онд 30 гаруй хувийн өсөлт үзүүлж, цаашлаад 2027, 2028 онуудад жил бүр 20 хувийн тогтвортой өсөлтийг үзүүлэх магадлалтай аж.

Apple эвхэгддэг iPhone хөгжүүлж байгаа талаар олон жилийн турш яригдсаар ирсэн бөгөөд зарим шинжээчид энэ бүтээгдэхүүн 2026 оны 9-р сарын үеэр албан ёсоор танилцуулагдана гэж таамаглаж байна.

Анхны эвхэгддэг iPhone нь 7.9-8.3 инчийн хэмжээтэй байх бөгөөд Samsung-ын Galaxy Z Flip-тэй төстэй “Хясаан” загвартай байх боломжтой. Энэ загвар нь утсыг босоо чиглэлд нугалж, дэлгэхэд бүтэн хэмжээтэй iPhone болж, нугалахад жижиг, халаасанд багтахуйц хэмжээнд хувирдаг онцлогтой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

macrumors.com

What do you think?

32 Points
Upvote Downvote

Leave a Reply

Арванхоёрдугаар сард хаашаа аялах вэ?

Арванхоёрдугаар сард хаашаа аялах вэ?

Sony компани “Kraven the Hunter” киноны эхний 8 минутыг цацлаа

Sony компани “Kraven the Hunter” киноны эхний 8 минутыг цацлаа