in

Apple AI хайлтын систем Safari-д нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй нь компанийн хувьцааны үнэ унахад хүргэлээ

Эдди Кьюгийн хэлснээр, энэ жил анх удаа Safari хөтөч дээрх Google хайлтын тоо буурсан байна.

Apple AI хайлтын систем Safari-д нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй нь компанийн хувьцааны үнэ унахад хүргэлээ

Apple компанийн үйлчилгээ хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эдди Кью Лхагва гарагт мэдэгдэхдээ, Safari хөтөч дээр хийдэг Google хайлтын тоо энэ жил анх удаа буурсан гэж хэлж, компанийн зүгээс хиймэл оюун ухаанд суурилсан хайлтыг Safari-д нэвтрүүлэх асуудлыг идэвхтэй судалж буйг ил болгов.

Вашингтон хотод үргэлжилж буй Google-ийн эсрэг шударга өрсөлдөөний шүүх хуралдааны “шийтгэл тогтоох шат”-нд гэрчийн мэдүүлэг өгөх үеэрээ Кью ийн хэлсэн бөгөөд “AI хайлтын системүүд уламжлалт хайлтуудыг орлох нь тодорхой” хэмээн онцолжээ.

Кьюгийн хэлснээр, Safari дээр хийдэг Google хайлтын тоо 2003 оноос хойш анх удаа буурсан нь AI хайлтын системүүдийн хурдацтай өсөлттэй холбоотой гэнэ. “22 жилийн хугацаанд ийм зүйл тохиож байгаагүй” гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Гэсэн ч тэрбээр AI хайлт одоогоор Safari-д бүрэн хэрэгжих түвшинд хүрээгүй (“Одоогийн байдлаар хангалттай сайн биш”), харин OpenAI, Perplexity, Anthropic зэрэг AI компанитай Apple аль хэдийнэ уулзалт хийж эхэлсэн гэдгийг хуваалцжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Apple компани OpenAI-тай хамтран ChatGPT-г зарим бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх түншлэлийн талаар зарласан ч, Кьюгийн хэлснээр “бид шаардлагатай бол өөр AI хайлтын түнш рүү шилжих боломжийг хадгалахыг хүсч байна” гэжээ. Энэ нь AI хайлтын салбарт өөр компани манлайлагч болох нөхцөлд бэлтгэж буй алхам юм.

Google-ийг чиглэсэн шүүхийн ажиллагаа үргэлжилж байна

АНУ-ын Колумбийн тойргийн шүүхийн шүүгч Амит П. Мехта өнгөрсөн наймдугаар сард Google-ийн эсрэг шийдвэр гаргасан. Хэдий Google энэ шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн ч шүүхийн шийтгэл тогтоох үе шат бүрэн дуусах хүртэл уг процесс хойшлогдох юм.

Үүнээс гадна, 2023 онд АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан өөр нэг нэхэмжлэлд Google компани тоон зар сурталчилгааны технологийн зах зээлийг хууль бусаар дангаар эзэмшсэн гэж буруутгаж байгаа бөгөөд өнгөрсөн сард тус компани дээрх гурван зөрчилтэй холбоотойгоор хоёрт нь буруутай болох нь тогтоогдсон. Google уг шийдвэрийг ч бас давж заалдахаа мэдэгджээ.

gizmodo.com

What do you think?

Аргентины “Хогийн овоо”-нд амьдардаг оцон шувууд бидэнд амьд үлдэхийн тухай юу зааж байна вэ?

Аргентины “Хогийн овоо”-нд амьдардаг оцон шувууд бидэнд амьд үлдэхийн тухай юу зааж байна вэ?

Jurassic World Rebirth: Анхны Jurassic Park-ийг санагдуулам шинэ кино үзэгчдийг угтаж байна

Jurassic World Rebirth: Анхны Jurassic Park-ийг санагдуулам шинэ кино үзэгчдийг угтаж байна