in

BCL Asia-East 2025 тэмцээний Финал 4 шат Монголд болно

Тоглолтын хуваарь албан ёсоор зарлагдлаа.

BCL Asia-East 2025 тэмцээний Финал 4 шат Монголд болно

БЕЙРУТ (Ливан)FIBA Asia бүсийн оффис 5-р сарын 15-ны Пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, BCL Asia-East 2025 тэмцээний Финалын тоглолтууд энэ сарын сүүлээр Монгол Улсад зохион байгуулагдахаар болсныг баталлаа.

Тус бүсийн урьдчилсан шатны төгсгөл болсон энэхүү шатны тоглолтууд 5-р сарын 30-31-нд Улаанбаатар хотын M bank Arena-д болох бөгөөд энэ нь BCL Asia 2025 тэмцээний үндсэн шатанд шалгарах багуудыг тодруулах хамгийн чухал үе юм.

Сүүлийн жилүүдэд үндэсний шигшээ болон клубийн төвшинд олон улсын томоохон тэмцээнүүдийг хүлээн авч ирсэн M bank Arena саяхан BCL Asia-East 2025 тэмцээний хэсгийн шатны тав дахь, эцсийн цонхны тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.

Тус шатанд Тайванийн Taoyuan Pauian Pilots болон Монголын Улаанбаатар Хасын Хүлгүүд багууд тус тус А болон В хэсгийг хожигдолгүй (6-0) тэргүүлж, Финалын гол багуудын нэгээр тодорсон.

Pilots баг 4-р сарын 29-нд Bishrelt Metal багийг 105-66 харьцаагаар буулган авч, хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо хийхээс өмнө шууд дараагийн шатанд шалгарсан анхны баг болсон.

Харин “Хасын Хүлгүүд” 5-р сарын 12-нд Тайванийн өөр нэг төлөөлөгч болох New Taipei Kings багийг 94-73-аар хожиж, 4-0 үзүүлэлттэйгээр хэсгээ тэргүүлсээр Финалын эрхээ авч чадсан юм.

New Taipei Kings баг ч мөн 5-р сарын 6-нд Hi-Tech Basketball багийг 88-82-оор хожсоноор хожлынхоо тоог 4 болгож, Финалын гурав дахь баг болон шалгарсан билээ.

Финалд тоглох бүрэлдэхүүнийг гүйцээсэн нь Индонезийн Pelita Jaya Basketball баг бөгөөд тэд Pilots баг Bishrelt Metal-ийг 5-р сарын 12-нд 85-63-аар дахин буулган авсны дараа 4-2 үзүүлэлттэйгээр хэсгийнхээ хоёрдугаарт бичигдсэнээр шалгарсан юм.

Pelita Jaya баг өнгөрсөн жилийн адил амжилтаа давтаж, BCL Asia тэмцээний үндсэн шатанд шалгарах зорилго тавин тоглож байгаа бөгөөд энэ удаа 5-р сарын 30-нд Монголын “Хасын Хүлгүүд”-тэй хасагдах шатны хагас шигшээд тоглохоор болсон.

Нөгөө хэсгийн хослолд Тайванийн хоёр баг Taoyuan Pauian болон New Taipei багууд хоорондоо өрсөлдөхөөр товлогдсон байна.

Финалын тоглолтод шалгарсан хоёр баг нь зөвхөн аваргын төлөө тоглохоос гадна, Хятад, Япон, Солонгос, Филиппин улсуудын аваргууд болон FIBA West Asia Super League-ийн хоёр төлөөлөгч багтай хамтран BCL Asia 2025 тэмцээний үндсэн шатанд оролцох эрхийг авах юм.

fiba.basketball

What do you think?

Иан Миллер тоглолтыг удирдан Хасын хүлгүүд ялалт байгуулж, хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй шалгарлаа

Иан Миллер тоглолтыг удирдан Хасын хүлгүүд ялалт байгуулж, хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй шалгарлаа

Нью-Йорк Никс Бостон Селтиксийг бут ниргэж, 2000 оноос хойших анхны дорнод бүсийн финалд шалгарлаа

Нью-Йорк Никс Бостон Селтиксийг бут ниргэж, 2000 оноос хойших анхны дорнод бүсийн финалд шалгарлаа