in

“Big Wheel” хэмээх аварга галактик: Эртний ертөнцөөс илэрсэн гайхалтай бүтээл

Вэбб сансрын дурангийн ажиглалтаар сансрын эхэн үед үүссэн асар том, өсөн нэмэгдэж буй эртний галактик илэрлээ.

“Big Wheel” хэмээх аварга галактик: Эртний ертөнцөөс илэрсэн гайхалтай бүтээл

Энэхүү галактик нь тод улбар шар өнгөтэй аварга диск хэлбэртэй бөгөөд судлаачид “Big Wheel” хэмээн нэрлэжээ. Энэ нь орчлон ертөнцийн анхны хоёр тэрбум жилийн дотор үүссэн ба 13.8 тэрбум жилийн настай сансар огторгуйн хувьд тун эртний бүтээлд тооцогдоно.

Хамгийн сонирхолтой нь уг галактик цаг хугацааны хувьд эрт үед оршин байгаагийнхаа хэрээр маш сайн хөгжсөн бүтэцтэй аж. Энэ нь галактикууд хэрхэн бүрэлдэн тогтдог талаар шинэ асуултуудыг төрүүлж байна. Судалгааны багийн илтгэл энэ долоо хоногт Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд энэхүү аврага бүтцийн нууцлаг гоо үзэсгэлэнг тайлбарласан байна.

“Энэхүү галактик нь тухайн үеийн батлагдсан диск хэлбэртэй бусад бүх галактикаас том бөгөөд өнөөдрийн хамгийн том дискэн галактикуудтай харьцуулбал хэмжээ, массын хувьд гайхалтай төстэй” гэж судалгааны баг тайландаа дурджээ. “Олон долгионы ажиглалтаас харахад энэ нь ердийн хэмжээнээс 10 дахин өндөр галактикийн нягтрал бүхий, нэгдэх үйл явц байнга явагддаг маш нягт орчинд оршдог.”

Өөрөөр хэлбэл, Big Wheel нь ертөнцийн эртний “том хот”-д байрлах аж. Энэ нь бусад галактикуудтай ойрхон оршдог бөгөөд оддын систем, астероид, сансрын тоос шороог солилцдог нягт бүс юм. Магадгүй орчны энэ өндөр нягтрал нь тус галактикийн хурдан хөгжилд нөлөөлж, түүнийг өвөрмөц мушгирсан хэлбэртэй болоход хүргэсэн байж болзошгүй.

Хэдий аварга том ч гэлээ энэхүү галактик санамсаргүй байдлаар илэрсэн байна. “Big Wheel шиг галактик илрүүлэх магадлал тун бага байсан” гэж Австралийн Свинбурны Технологийн Их Сургуулийн JWST өгөгдлийн төвийн ахлах судлаач Тэмиа Нанаяккара The Conversation сэтгүүлд онцолжээ. “Одоогийн галактик бүрэлдэх загваруудаас үзэхэд манай судалгаагаар ийм төрлийн галактик илрүүлэх боломж ердөө 2%-аас бага байсан.”

Big Wheel-ийн оддын диск нь ойролцоогоор 30 килопарсек буюу 98,000 гэрлийн жилийн диаметртэй. Харьцуулахад, манай Сүүн зам галактик 100,000 гэрлийн жилийн диаметртэй бөгөөд энэ нь Big Wheel-тэй тун ойролцоо хэмжээтэй гэсэн үг.

Дээрх зургийн буланд харагдах хөх өнгийн галактик ердөө 1.5 тэрбум гэрлийн жилийн зайд оршдог бол Big Wheel түүнээс 50 дахин алслагдсан байна. Энэ нь Big Wheel-ийн хэр том болохыг харуулж буй онцгой үзүүлэлт юм.

Судлаачдын баг тайландаа, “Энэхүү галактикийн өндөр нягт бүс нь цаашдаа прото-кластер (анхны бөөгнөрөл) болж, орчин үеийн хамгийн том галактик кластеруудын нэгэн гишүүн болох магадлалтайг илтгэж байна” гэж онцолжээ. “Гэсэн хэдий ч, ийм том дискэн галактикууд эртний өндөр нягтрал бүхий сансар огторгуйн орчинд хэр түгээмэл байсныг, мөн тэдгээрийн физик шинж чанар, тархалт өнөөгийн аварга галактикуудын эх үүсвэртэй нийцэж байгаа эсэхийг тодорхойлохын тулд цаашдын судалгаа шаардлагатай.”

gizmodo.com

What do you think?

22 Points
Upvote Downvote

Leave a Reply

Tulsa King цувралын 3-р улирлын жүжигчид: Терминатор 2 киноны од болон бусад шинэ дүрүүд Сильвестер Сталлонегийн шоунд нэгдлээ

Tulsa King цувралын 3-р улирлын жүжигчид: Терминатор 2 киноны од болон бусад шинэ дүрүүд Сильвестер Сталлонегийн шоунд нэгдлээ

Мэргэжилтнүүд тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 8 чухал аргыг зөвлөж байна

Мэргэжилтнүүд тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 8 чухал аргыг зөвлөж байна