BLAST байгууллага 2026 онд анх удаа зохион байгуулагдах BLAST Rivals тэмцээний эхний улирал Хойд Америкт болохыг албан ёсоор баталлаа. Энэ нь ирэх сард зохиогдох BLAST.tv Austin Major 2025 тэмцээний дараа бүс нутгаа дахин зорих анхны тохиолдол болж байна.
BLAST Rivals 2026 Season 1 — олон улсын тэмцээн болон өргөжиж байна
BLAST Rivals 2026 Season 1 нь дэлхий даяар зохион байгуулагдах олон улсын тэмцээний цувралын нэг хэсэг бөгөөд дэлхийн шилдэг багуудыг бүс бүсийн аваргуудтай өрсөлдүүлдгээрээ онцлог. Форматын дагуу дэлхийн шилдэг 4 баг бүс бүрийн шилдэг 4 багтай хүч үзэхээс гадна Европ, Ази, Хойд Америк, Өмнөд Америкаас тус бүр нэг баг wildcard урилгаар оролцох эрхтэй байна.
We are pleased to announce that the BLAST Premier Rivals S1 2026 will be held in North America!
More information to be revealed soon 🔜 #BLASTPremier pic.twitter.com/n76k3KZICH
— BLAST Premier 💥 (@BLASTPremier) May 6, 2025
BLAST Rivals тэмцээний анхны улирал хэдхэн хоногийн өмнө өндөрлөж, Team Vitality түрүүлсэн бол дараагийн улирал энэ 11-р сард Зүүн Азид болохоор төлөвлөгдөж байгаа ч зохион байгуулагдах хот одоогоор тодорхойгүй байна. Харин BLAST Rivals 2026 Season 1 нь 2026 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 2-ны хооронд Хойд Америкт зохион байгуулагдахаар товлогдлоо.
Зохион байгуулагч BLAST уг мэдээллийг батлахын зэрэгцээ тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “удахгүй” зарлана хэмээн мэдэгдсэн бөгөөд одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байгааг онцолсон байна.