Блийкер Стрийт шинэ гүйцэтгэх захиралтай боллоо
Блийкер Стрийт кино студи Кент Сандерсоныг шинэ гүйцэтгэх захирал болгон томилж, тус студийн хамтран үндэслэгч Эндрю Карпены байр суурийг залгамжиллаа. Карпен 2025 оны 4-р сард тархины хорт хавдрын улмаас нас барсан юм. Сандерсоны дэвшсэний дараа, Блийкер Стрийтийн олон жилийн турш ажилласан гүйцэтгэх захирал Тайлер ДиНаполи ерөнхийлөгч болон маркетингийн албаны даргаар томилогдож, Рейчел Аллен хэвлэл мэдээллийн дэд ерөнхийлөгчөөр дэвшлээ.
Сандерсон, ДиНаполи нар 2014 онд Блийкер Стрийт байгуулагдсан цагаас хойш хамтран ажиллаж ирсэн. Карпен нь өмнө нь Focus Features-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээх зорилготой бие даасан студийг байгуулсан юм. Тус компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Logan Lucky”, “Captain Fantastic”, “Trumbo” болон “Sasquatch Sunset” зэрэг нийт 70 орчим киног гаргасан.
Сандерсон 2023 оны сүүлээр ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд өмнө нь Блийкерийн худалдан авалт болон туслах тархаалтын албыг удирдаж байсан. Түүний удирдлага дор “Leave No Trace”, “Logan Lucky” болон “Eye in the Sky” зэрэг киног олж авч, Amazon Prime Video, Showtime, Hulu, HBO, Netflix, Starz зэрэг медиа компаниудтай гарц, лицензийн гэрээг хариуцан ажиллаж байжээ.
ДиНаполи өмнө нь Блийкер Стрийтийн медиа болон судалгааг удирдаж байсан бол ерөнхийлөгч, маркетингийн албаны даргаар томилогдсоноор студийн бүх киноны маркетингийг удирдан ажиллах болно. Тэрээр карьерынхаа туршид “Moonrise Kingdom”, “Atonement” болон “Coraline” зэрэг кинонуудын кампанит ажлыг удирдаж байсан. ДиНаполи Блийкерийн маркетинг, бүтээлч сурталчилгааны ерөнхийлөгч Майлс Бендертай нягт хамтран ажилласаар байх болно.
Блийкер Стрийтийн ирээдүйн гаргах кинонуудад “Spinal Tap II: The End Continues”, Макс Уолкер-Силверманы найруулсан, Жош О’Коннорын тоглосон “Rebuilding” зэрэг кино багтаж байна. “Spinal Tap II: The End Continues” киног Роб Райнер найруулж, 1984 оны рок хошин киноны дүрүүдээ ахин бүтээсэн Кристофер Гест, Майкл МакКеан, Хари Ширер нар оролцож байна.
Эх сурвалж:
Bleecker Street Promotes Kent Sanderson to CEO, Tyler DiNapoli to President and CMO
Bleecker Street has elevated Kent Sanderson to CEO, succeeding the company’s founder Andrew Karpen who died in April from brain cancer.