Блю Орижинний Дараагийн Сансрын Аялалд Бэлтгэж Байна
Блю Орижин компани өөрийн дараагийн сансрын аяллын нислэгээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд тус нислэгийг Space.com сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой.
Блю Орижин компаний “Нью Шепард” хэмээх дэд орбитын хөлгийн 32 дахь нислэг болох NS-32 нь 5-р сарын 31-ний Бямба гарагт Техас мужийн “Launch Site One” хөөргөгч цэгээс хөөрөхөөр төлөвлөжээ. Энэ нь “Нью Шепард” хөтөлбөрийн 12 дахь хүний нислэг болох юм.
Блю Орижин 9:30 цагт (EDT, Монголын цагаар 21:30) нисгэгчээ хөөргөх цонхыг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд уг нислэгийн шууд дамжуулалт 30 минутын өмнө тус компанийн вэбсайт дээр тавигдах болно. Мөн YouTube болон Блю Орижин компанийн X сүлжээнд давхар дамжуулагдана. Мөн Space.com вэбсайтын нүүр хуудас болон YouTube суваг дээрээс энэ нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дамжуулалтын үеэр нислэгийн тайлбар, шинэчлэлтүүд, NS-32 нислэгийн багийн гишүүдийн талаар мэдээлэл өгнө.
NS-32 багийн бүрэлдэхүүнд бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд болон шинжлэх ухааны багш нар багтаж байгаа. Тэдний дунд АНУ-д амьдарч байгаа STEM-ийн дэмжигч Айметте Медина Хорхе, рентген эмч бөгөөд сансрын сонирхогч Др. Грэтчен Грин, АНУ-д элчин сайд байсан бөгөөд бүх 193 НҮБ-ийн гишүүн орнуудыг үзэж байсан Жэймие Алеман нар оролцож байна.
Мөн энэ удаагийн нислэгт бизнесмен, уулчин Жэссэ Уиллиамс, анхны сансарт хүрэх Шинэ Зеландын иргэн болох нисэхийн бизнесмен Марк Рокет, НАСА-ийн инженер аавынхаа нөлөөгөөр сансарт сонирхолтой болсон Пауэл Жерис нар нисэх юм.
NS-32 нь эдгээр зургаан зорчигчдыг 11 минут орчим хугацаанд сансарын хил болох 100 км өндөрт хүргэх болно. Хөөргөгчөөс салсан капсул нь хэдэн минутын турш жингүйдэлд орж, Техас мужийн цөлд буух болно. Энэ богино хугацаанд NS-32 багийнхан жингүйдлийг мэдэрч, капсулын том цонхнуудаар дэлхийн муруйг, цэнхэр агаар мандал болон сансрын хар өнгийн ялгааг харах болно.
Энэ үзэгдэл нь олон сансрын нисгэгчдийн яриад байдаг “өөрчлөн үзэгдэл” буюу дэлхийтэй холбогдсон гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг.
Эх сурвалж:
How to watch Blue Origin launch 6 tourists to suborbital space on May 31
Blue Origin plans to launch its 12th human spaceflight mission on Saturday (May 31), and you can watch the action live here at Space.com.