in

Box Office: “Final Destination: Bloodlines” нээлтийн өмнөх үзвэрээр $5.5 саяын орлого олжээ

Аймшгийн киноны хамгийн хачирхалтай үхэл, занга дэлгэцэнд эргэн ирлээ.

Box Office: “Final Destination: Bloodlines” нээлтийн өмнөх үзвэрээр .5 саяын орлого олжээ

Энэ долоо хоногт кино театруудад гарч эхэлсэн “Final Destination: Bloodlines” кино Пүрэв гарагийн урьдчилсан үзвэрээр $5.5 сая (ойролцоогоор 18.8 тэрбум төгрөг) олсон байна.

R зэрэглэлтэй энэхүү киног Warner Bros. ба New Line хамтран бүтээсэн бөгөөд нээлтийн долоо хоногт дотооддоо $35-45 саяын орлого олох төлөвтэй байгаа нь тус франчайзын хамгийн өндөр эхний долоо хоногийн амжилт болохоор байна. Олон улсад ч мөн $35 сая нэмж олохоор байгаа тул нийт эхний амжилт нь $70-80 саяд хүрэхээр байна. Үйлдвэрлэлийн зардал нь ойролцоогоор $50 сая тул өнгөрсөн сард “Sinners” болон “Minecraft Movie”-оор амжилт олсон Warner Bros.-ын хувьд дахин ашигтай төсөл болж мэдэхээр байна.

2009 онд гарсан дөрөвдэх дэх анги болох “The Final Destination” нь одоогоор нээлтийн хамгийн өндөр орлоготой анги болсон бөгөөд тухайн үедээ $28.3 сая олж байв. Түүний араас “Final Destination 3” ($19.1 сая) ба “Final Destination 5” ($18.4 сая) дагаж байна.

Франчайзын зургаа дахь анги “Bloodlines” нь сүүлийн хоёр долоо хоногийн турш тасалбарын борлуулалтыг тэргүүлсэн Марвелын “Thunderbolts”-ыг ардаа орхих төлөвтэй байна. “Thunderbolts” гурав дахь долоо хоногтоо $15-18 саяын орлого нэмж олохоор байна. Тус кино одоогоор дотоодын зах зээлээс $127.7 сая, дэлхий даяар $271 саяын орлого олжээ. Үйлдвэрлэлийн зардал нь $180 сая байсан.

Сүүлийн 14 жилд бүтээгдсэн анхны “Final Destination” кино болох “Bloodlines” нь коллежийн нэгэн оюутны тухай өгүүлнэ. Түүний эмээ олон жилийн өмнө үхлээс мултарсан ч өдгөө гэр бүлийнх нь гишүүд нэг нэгээрээ, аймшигтай бөгөөд хачирхалтай байдлаар амь насаа алдаж эхэлнэ. Уг кинонд Кэйтлин Санта Хуана, Тео Брионес, Ричард Хармон, Оуэн Патрик Жойнер, Ря Килштедт, Тони Тодд, Габриэль Рөүз зэрэг жүжигчид тогложээ.

Энэ долоо хоногт мөн “Hurry Up Tomorrow” нэртэй шинэ кино нээлтээ хийж байна. The Weeknd-ийн ижил нэртэй цомгийн кино хувилбар болох уг бүтээлийг Lionsgate тарааж байгаа ба Женна Ортега, Барри Киоган нар гол дүрд нь тогложээ. Сэтгэл зүйн триллер төрөлд хамаарах тус кино эхний долоо хоногтоо $5-7 саяын орлого олохоор байна.

variety.com

What do you think?

Марс дээр анх удаа гэрлийн долгионт туяа харагдлаа

Марс дээр анх удаа гэрлийн долгионт туяа харагдлаа

Жастин Бибер “Шон Комбсын хохирогчдын” нэг эсэх талаар байр сууриа илэрхийллээ

Жастин Бибер “Шон Комбсын хохирогчдын” нэг эсэх талаар байр сууриа илэрхийллээ