in

Call of Duty: Warzone Mobile тоглоом хаагдахаар боллоо

CP-ээ хэрхэн хоёр дахин өсгөж, COD Mobile руу шилжүүлэх вэ?

Call of Duty: Warzone Mobile тоглоом хаагдахаар боллоо

Call of Duty: Warzone Mobile анх тун өндөр хүлээлттэйгээр нээлтээ хийж, 50 сая гаруй урьдчилсан бүртгэлтэй байв. Гэвч Activision албан ёсоор мэдэгдсэнээр, гарснаасаа хойш ганцхан жилийн дараа уг тоглоомоо хаахаар болсон байна. Тэд ухаалаг утсанд зориулсан “жинхэнэ Warzone туршлага”-ыг хүргэсэндээ бахархаж байгаа ч тоглогчдыг татах түвшинд хүрч чадаагүй бололтой. Тэгвэл Warzone Mobile-д CP (COD Points) цуглуулсан тоглогчдын хувьд энэ юу гэсэн үг вэ?

Тоглоом хэзээ хаагдах вэ?

2025 оны 5-р сарын 18-наас эхлэн Warzone Mobile аппликейшнийг App Store болон Google Play-ээс хасна. Үүнээс хойш шинэ контент, дотоод худалдан авалт, нийгмийн функцууд идэвхгүй болно. Харин энэ өдрөөс өмнө тоглоомыг суулгасан хүмүүсийн хувьд сервер, cross-progression (нийт төхөөрөмж дээрх хөгжүүлэлтүүд уялдах функц) ажиллах ч шинэ улирал, шинэчлэлт гарахгүй.

Яагаад одоо CP-ээ ашиглах хэрэгтэй вэ?

Хэдийгээр худалдан авалт хаагдсан ч таны үлдсэн CP-г одоо байгаа дэлгүүрийн бараанд зарцуулж болно. Үүнээс гадна Activision дараах урамшууллыг санал болгож байна:

  • 2025 оны 5-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хооронд өөрийн Warzone Mobile-д ашигласан Activision бүртгэлээр COD: Mobile тоглоом руу нэвтэрснээр:
    • Warzone Mobile дахь CP-ийнхээ хоёр дахин их хэмжээг COD: Mobile-д авах боломжтой.
    • Нэмэлт урамшуулал ч бас багтсан.

Энэ хязгаарлагдмал хугацаатай урамшуулал нь таны хийсэн хөрөнгө оруулалтыг алдагдуулахгүйн тулд өгч буй шийдэл бөгөөд COD Mobile тоглоом илүү тогтвортой хөгжиж буй тул таны CP урт хугацаанд үнэ цэнтэй байж чадна.


CP шилжүүлэх алхам алхмаар заавар

1. Тоглоомыг суулгасан байх шаардлагатай

  • 2025 оны 5-р сарын 19-нөөс өмнө Warzone Mobile таны төхөөрөмжид суусан байх ёстой.
  • Хэрэв та guest буюу түр бүртгэл ашиглаж байсан бол тохиргоон дотроос Activision бүртгэлтэй холбож баталгаажуулна уу.

2. COD: Mobile-д нэвтрэх

  • Android эсвэл iOS төхөөрөмж дээр COD: Mobile-г нээнэ.
  • Warzone Mobile-д ашигласан нэг бүртгэлээр нэвтэрнэ.

3. COD Point-оо хоёр дахин өсгөж авах

  • Тоглоомын үндсэн цэсний дээд хэсэгт байрлах Mail (захиа) дүрс дээр дарна.
  • Урамшууллын тухай зурвас автоматаар ирэх ба 30 хоног хүртэл хүлээгдэж магадгүй.
  • Зурвасыг нээгээд “Claim” товч дарж хоёр дахин өссөн CP-ээ COD Mobile-д авах.

4. CP-г COD Mobile-д зарцуулах

  • Дотоод дэлгүүр рүү орж Battle Pass, skin, багц болон бусад контенттой танилц.
  • Шинэ улирал, арга хэмжээг даган тохиромжтой үед CP-ээ ашиглан хамгийн их үр өгөөжийг хүртээрэй.

🎯 Санамж: Энэхүү санал 2025 оны 8-р сарын 15-нд дуусна. Тиймээс цаг алдалгүй бүртгэлээ холбоод CP-ээ шилжүүлээрэй!
Хэрэв танд Warzone Mobile-д CP байхгүй бол COD Mobile дээр үнэгүй CP авах талаарх манай гарын авлагыг сонирхоорой.

esports.net

What do you think?

xAI компани Grok-ийн дотоод заавар, тохиргоог олон нийтэд ил болголоо

xAI компани Grok-ийн дотоод заавар, тохиргоог олон нийтэд ил болголоо

Xperia 1 VII: Sony-гийн шилдэг технологийн нэгдэл

Xperia 1 VII: Sony-гийн шилдэг технологийн нэгдэл