Хятадад 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасжээ (www.montsame.mn)
БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 10 /AFP/. Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.