Latest stories

  • in , ,

    🔍 ШУ-ны хялбаршуулсан нийтлэл Ep : 58 Дарь ба Галт зэвсэг | Физикийн Ухаан (www.youtube.com)

    1260 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр. Өнөөгийн Израйлын Назарейт хотын баруун өмнөд хэсэг Палестины хилийн ойролцоо орших Айн Жалут хэмээх газарт Монголын багахан хэмжээний арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монголын эзэнт гүрний хүчирхэг баатар жанжин Хэтбуха тэр газарт үүрд нойрсов. Ийнхүү бүтэн жарны турш гудайж үзээгүй Монгол цэргийн туг тэнд анх удаагаа гудайж, ялагдаж үзээгүй Монгол дайчид тэнд л анх удаа ялагдсан байдаг. Уг ялагдлыг түүхэнд холбоотнуудынх нь урвалт, шарвалт, цэргийн тооны харьцаа гээд их олон шалтгаан, үйл явдлуудаар тайлбарладаг ч нөгөө талаас Мамльюкууд уг тулалдаанд тэсрэх дарьтай ижил найрлага бүхий бодисыг ашиглаж анхны их бууг Монголчуудын эсрэг ашиглаж байсан гэдэг. Түүхэн баримт болон үлдсэнээр сүүлийн 1200 гаруй жилийн хугацаанд шатамхай дарь болон галт зэвсгийн туршилтууд дэлхийн эргэн тойронд олон янз байдлаар хөгжүүлэгдсээр, хэдэн зуун дайн тулаанд олон сая хүний аминд хүрсээр иржээ. Энэ удаад хамтдаа дарь болон галт зэвсгийн талаар олж мэдэхийг хичээцгээе. Эхлэхээс өмнө дардаг товчнуудаа дараад бичлэг рүүгээ орцгооё.

  • in

    ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн Агданбуугийн (oronzai.mn)

    1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Агданбуугийн хүү болон мэндэлжээ. Амар 12 нас хүрээд хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд суралцаж монгол бичиг, манж, төвд хэл бичигтэй болжээ. Богд хаант Монгол улсын Гадаад Явдлын Яам, Аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэл зэргээр ажиллаж,  1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Монголын автономит төр унахад нутагтаа ирж мал маллан 2 жил амьдраад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдсон.

  • in ,

    МУММИ ЗӨВХӨН ЕГИПЕТЭЭС ОЛДДОГ УУ ? (oronzai.mn)

    Мумми гэдэг нь нас барсны дараа хадгалагдан үлдсэн амьтан болон хүний үлдэгдэл юм. Өөрөөр хэлбэл зориудаар болон тохиолдлоор агааргүй, маш бага чийгтэй орчинд, зарим тохиолдолд эрс хүйтэн орчинд химийн бодисын нөлөөгөөр арьс болон мах нь хадгалагдсан үхдэл буюу цогцос юм. Хүн болон амьтдын занданшуулсан шарил зөвхөн Египет гэлтгүй дэлхийн бүх газраас олддог бөгөөд байгалийн өвөрмөц нөхцөлийн нөлөөгөөр зарим нь соёл иргэншлийн зан үйлийн нөлөөгөөр хадгалагдсан байдаг.  Австралийн уугуул иргэд, Ацтекүүд болон Европчууд мөн нас барагсдын шарилыг хадгалан үлдээж, тэднийг хүндэтгэдэг байв.

  • in

    ХҮННҮГИЙН ХҮН АМЫН ТООНЫ ТУХАЙ (oronzai.mn)

    Хүннү гүрэн оршиж тогтносон гурван зуу илүү жилдээ, Төв Азийн хэр олон оршин суугчдыг өөрийн улс гүрэндээ нэгтгэж байсан, түүний дотор хүннүчүүд хэдүүлээ байсан талаар энэ илтгэлд товч өгүүлэхийг зорилоо.

  • in

    N63: Дайны сахиусан тэнгэр – Доголон Төмөр (www.youtube.com)

    Доголон Төмөр гэж монгол у? Түрэг үү? Узбек уу? Доголон Төмөр өөрийгөө хэн гэж үздэг байсан бэ? Тэрээр яагаад өөрөө хаан ширээнд суугаагүй вэ? Доголон Төмөр хэрхэн нэг жижиг овгийн ноёноос дэлхийг чичрүүлсэн хүчирхэг жанжин болж өссөн бэ? Түүний улс яагаад тэр дороо бутран сөнөсөн бэ?

  • in

    Хүннүгийн Тоногдоогүй Булш | Түүхч, Археологич А.Маратхаан | SciCon 2024 (www.youtube.com)

    Түүхийн мэдлэг дэх харанхуйг археологийн олдворууд гэрэлтүүлж байдаг. Ялангуяа сүүлийн үед хийгдэж буй Хүннүгийн булшны судалгаанууд маш чухал баримтуудыг ил болгоод байна.Археологийн салбар ямар сонирхолтой вэ гэдгийг олон нийтэд идэвхтэй таниулан сурталчилж буй А.Маратхаан багш манай арга хэмжээн дээр нууц хөзрөө дэлгэсэн юм.Өнөөдрийг хүртэл олдсон Хүннүгийн бүх булш ямар нэгэн байдлаар тоногдсон байдалтай олдож байжээ. Харин тоногдоогүй олдсон нэгэн булшийг судлах төсөлд Маратхаан багш өөрөө гар бие оролцож байсан юм. Тэгвэл тэр булшнаас бид юу олсон гээч?Шинжлэх ухаан сонирхогчдын хамгийн том цугларалт SciCon 2024

Load More
Congratulations. You've reached the end of the internet.