Путин Монголд ирлээ. (www.youtube.com)
Манай хойд хөрш болох Оросын Холбооны Улс нь өргөн уудам газар нутаг, хэмжээлшгүй их байгалийн баялаг, уран зохиол, түүх, шинжлэх ухааны ололт амжилтуудаараа дэлхий нийтэд гайхагддаг аа. Тэгвэл XXI зууны Орос улсыг юу тодорхойлж байна вэ? Хуучин Зөвлөлт Холбоот Улсын Улсыг Аюулаас Хамгаалах Хороо буюу КэГэБэ -д тагнуулын офицер хийж байсан нэгэн эрхэм хэрхэн гэнэт л улс төрийн тавцанд гялалзан гарч ирж Орос орныг удирдан залах болсон бэ ? Түүний засаглал Орос улсыг хэрхэн өөрчилж байна вэ? Өнөөдрийн онцгой дугаараараа бид Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн Монгол улс дах айлчлалыг тохиолдуулан дэлхий дахинд нэр алдартай, маргаан дагуулсан нэгэн эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол Владимир Путин ба түүний Орос мөрөөдөл. Шинэ Оросын Царь-ийн айлчлал Монголд хэрхэн нөлөөлөх вэ ?