Latest stories

  • in

    Л.САРАНТУЯА "АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ" 4-Р ХЭСЭГ /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД, (www.youtube.com)

    Тууштай зүтгэвэл хэрхэн амжилтанд хүрдэг,  үнэнч болон хуурамч хайр дурлал, нөхөрлөл, өнөөгийн нийгэмд хүний мөс чанар хэрхэн танигддаг, дээд томчууд албан тушаалаа булаацалдаж хэрхэн завшин ашиглаж  байгаа зэрэг олон үйл явдлыг харуулсан /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД, АДАЛ ЯВДАЛ, ГЭМТ ХЭРЭГ өрнөсөн сонирхолтой зохиолын 4-р хэсгийг оруулж байна.

  • in

    Тэнгэр дэх цайз – Диана Уинн Жонс (аудио номын дээж) | Tenger deh tsaiz – D (www.youtube.com)

    Номын талаар: …Абдулла ихэд догдолж, хивсэн дээр гарч зогсоод “Хоёр фут дээшээ бол” гэж хэлэв. Үгүй ээ, бараг л хашхирлаа. Хотын харуулын цагдаа нар Жамалын лангуун дээр ирсэн юм шиг сонсогдов. Тэд зэвсэг харшилдуулж, юу болсныг асууж хашхиралдаж байлаа. Үүний сацуу, хивс ч Абдуллад дуулгавартай захирагдаж байв. Хивс огцом дайвалзаж, хоёр фут дээшлэхэд Абдулла бөхийхөөс аргагүй боллоо. Тэгээд тэр нэлээд яаран суув. Дээр нь суухад хивс үнэхээр тухтай ажээ. Өмнө нь бол маш эвгүй, дүүжигнэх юм шиг санагдаж байв. Бүтнээрээ: https://www.m-book.mn/tenger-deh-tsaiz

  • in

    Зохиолч Лиү Жэньюаний “Гурван намраас урт ганц өдөр” роман монгол уншигчдын (www.montsame.mn)

    Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюаний “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт өнөөдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань нээлтийн үеэр хэлэхдээ “Хятад-Монгол хоёр орны соёлын солилцооны хүрээн дэх томоохон үйл явдлын нэг нь “Гурван намраас урт ганц өдөр” номын нээлт юм. Энэхүү ном монгол уншигчдын гарт очсоноор хятадын уран зохиолыг илүү ихээр таних боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцолд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн тодотгов.

  • in

    Жаргалтай ээж – Дайманд Майнд Академи (аудио номын дээж) | Jargaltai eej – (www.youtube.com)

    Номын талаар: Ээж бид өнөөдөртөө амьдарч буй боловч үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтүүлэхэд өдөр бүр бэлэн байдаг. Тэгвэл ирээдүйд үнэ цэнтэй, ур чадвартай хүн гэж ямар хүнийг хэлэхийг энэ номоос сонсоорой. Аливаа судалгааны ажил, тайланд зөөлөн ур чадваруудыг нэрлэсэн ч тэр дундаас уян хатан, мэдрэмжтэйн дээр сахилга баттай хариуцлагатай нэгэн байх нь чухал хэмээсэн байдаг. Тэгвэл ээж бид, XXI-р зуунд өөрсдөө ур чадварт суралцаж үр хүүхдүүдээ манлайлан түүчээлэх аз жаргалтай ээж байх нь зайлшгүй хэрэгцээ юм.

  • in

    ЕС ДҮГЭЭР САРЫН ДУУН ЧИМЭГ » Тагтаа Паблишинг (tagtaa.mn)

    *** ЕС ДҮГЭЭР САРЫН ДУУН ЧИМЭГ Намар ээлжийн амралтаа авч нутагтаа очдог болсон минь сүүлийн хэдэн жилийн явдал. Учир нь дутуугаа л гүйцээх гэснийх. Дунд сургуулийн арван жил, их сургуулийн дөрвөн жил, хойно нь харьд суусан хэдэн жил гээд есөн сарын нэгэнтэй уралдаж төрсөн гэр нутгаасаа шувуудаас өмнө буцсаар өдий хүрчээ. Эргээд бодох нь ээ эх нутгийнхаа намрыг  үзээгүй юм байна. 

  • in ,

    [ Бурхдын Эрин ] 1-6-р хэсэг. Адал явдал, уран зөгнөлт зохиол. (www.youtube.com)

    Зохиолч: Орших. Энэ бол мэдээж зомбитой зохиол. Зомбитой бүтээл унших, үзэх, тоглох бүртээ бид өөрсдөө дотор нь орж тэр зомбинуудаас амьд үлдэх гэж тэмцдэг болохоор сонирхолтой тийм үү? Тэгвэл та бүхний одоо энэ ертөнцөд учрах зомбинуудыг хэн нэгэн удирддаг, өөрийнхөө хүслээр хөдөлгөдөг гэвэл сонирхол тань татагдаж байна уу? Өөрсдийгөө хүн бурхад буюу хомо дэүс гэж нэрлэсэн тэр хүмүүс ердөө нэг зүг рүү заахад л тэдгээр мянга мянга, сая сая зомбинууд зөвхөн тэр заасан зүгт байгаа дайснуудыг устгахын тулд л эцсээ хүртэл дайрч, тал бие нь тасарсан ч мөлхсөөр байх болно. Гэхдээ үүнээс ч аймшигтай нь хомо дэүсүүд бол энгийн хүмүүс биш. Тэд бол хүн төрөлхтний хувьслын дараагийн шат. Дэлхий хэмээх гарагт бүхнийг эзэлсэн аугаа хүн төрөлхтний дээр чухам ямар оршихуй байж чадах вэ?… Бурхан уу?… Хомо дэүсүүд бол энэ асуултын хариулт юм. Хамгийн гол нь тэд ердөө л нэг хүмүүс байж байгаад хувьслын дараагийн шатанд орсон амьтад биш. Тэр хүмүүс өөрсдөө хувьслыг удирдаж өөрсдийгөө хүнээс хамаагүй илүү хүчтэй оршихуйнууд болгосон юм.  Амьд үлдэхэд арай хэцүү ертөнц байна тийм үү?… Тэгвэл танд нэг боломж байгаа. Гол дүр болон сонсогч та хомо дэүс.

  • in

    Techworm – Unread туршив: Аудио номын платформууд – Mbook, Sonos, Zangia Au (unread.today)

    Энэ удаагийн нийтлэлээ бид номын их баялгийг нүдээрээ биш чихээрээ дамжуулан тархиндаа нэвчүүлдэг “аудио номын хорхойтнууддаа” зориулан бэлтгэлээ. Платформжсон ертөнцийн уугуул иргэд бид номтой холбоотой нэгэн шинэ холбоо үгийг үүсгэсэн нь “ном сонсох”. Хаана ч, хэдийд ч хамт байх боломжтой болохоор аудио номын платформууд олон мянган хэрэглэгчийг татах болсон. Иймд бид хамгийн хэрэглээ өндөртэй дараах дөрвөн аппыг туршиж үзлээ.

  • in

    [ ХОНГОР НАЙЗ ] роман. 2-р хэсэг (www.youtube.com)

    Жорж Дюруа хэмээх нэгэн халагдсан офицерын ядуу зүдүү амьдралаас эд баялаг, алдар хүндийн оргилд хүрч буй тухай өгүүлэх бөгөөд түүгээр дамжуулан Францын нийгмийг хошигнон шүүмжилсэн юм. Дюруа сайхан төрсөн жавхаалаг эр тул хүүхнүүд түүнд сайн байдгийг нь чадварлаг ашиглан албан тушаал ахиж, алдартай сэтгүүлч болдог. Дюруа хүүхэмсэг эр боловч энэ нь түүний сул тал бус харин ч өөдлөн дэвжих замыг нь нээж өгч байгаагаар дүрслэх бөгөөд эцэст нь тэр амрагийн холбоотой байсан бүсгүйнхээ охин болох үзэсгэлэн төгс залуу бүсгүйтэй гэрлэдэг. Орчуулсан Г. Амар Редактор Ц. Шүгэр

Load More
Congratulations. You've reached the end of the internet.