Latest stories

  • in ,

    БИДНИЙ АНЗААРДДАГГҮЙ ЦАХИМ ДОНТОЛТ (ergelt.mn)

    ЦАХИМ ДОНТОЛТ НЬ НИЙТ ХҮН АМЫН 1-3 ХУВИЙГ ХАМАРДАГ. Гудамжинд зөрөх хүмүүсийн олонх нь утсаа оролдож харагдана. Тэд юунд ингэтлээ улайрч, юуг сонирхож байгаа нь сонирхол татна. Таван настай болов уу гэмээр охин ээжээсээ нэгэн ютүбэрийн гаргасан цамц, даашинзыг авч өгөхийг шаардан, чангаар уйлна. Ээж нь түүнд мөнгөний боломж бага байгааг тайлбарласан ч охин олны дунд уйлсан хэвээр. Хажуугаар зөрөх өсвөр насны охид мөн л нэгэн инфлүүсэрийн хэрэглэж үзсэн нүүрний будаг, уруул өнгөлөгчийг авахыг хүсэж байгаа тухайгаа ярилцана. Тэдний яриагаар “Эдгээр будаг, өнгөлөгчийг аваагүй хүн “тэнэг”, нийгмээсээ хоцорч яваа нэгэн болно” гэх. Өөр хүмүүсийн яриаг анхааралтай ажвал, хэрхэн турах, хэрхэн хөөрхөн байх, яаж гоё зураг даруулах, олны танил хүмүүсийн хэрэглэж байгаа зүйлсийг яаж хэрэглэж үзэх, трэнд болж байгаа хувцсыг хэрхэн авах, яавал олон дагагчтай болох тухай маш нухацтайгаар ярилцаж байгаа сонстоно.

  • in

    Тус болохоос илүү өвчин эмгэг суулгадаг эм тангууд (www.youtube.com)

    ‎00:00 Японд үйлдвэрлэсэн Улаан мөөгөнцөр орсон нэмэлт бүтээгдэхүүнээс болж олон хүн ‎амь насаа алдаж байгаа нь ‎‎06:18 Солонгосын хүн орхоодой ууснаас үүсэх өвчин эмгэг ‎13:00 Монгол эм тан хамгийн их гаж нөлөөтэй болох нь ‎23:00 Товч хураангуй

  • in ,

    Миний хумс мөөгөнцөртсөн. Хавдар тусах ойрхон байсан (time.mn)

    Шинэ жилийн баярт зориулан, хумсаа будуулах цаг авах гэтэл миний байнга үйлчлүүлдэг салон үйлчлүүлэгчээр дүүрэн, надад өгөх цаг үлдээгүй бөйлаа. Гэрийнхээ ойролцоох салонд ороод, хумсаа будуулчихлаа. Баярын дараанаас миний хумс нэг л биш болов. Хурууны арьс бага багаар хууларч, хумс хөндийрөн, зай гарч эхэллээ. Тэр үед л эмч рүү явах байсан юм. Зүгээр байх гэж бодоод, хумсаа үргэлжлүүлэн будуулаад байсан минь алдаа болов. Тэгэх тусам хумс маань улам хачин болж байв. Будуулаад, хэт ягаан туяанд хумсаа шарснаас 10-20 минутын дараа гарын хуруунаас ус шүүрч, биржгэр юм гаран, хавддаг боллоо. Тэр бүрт би нэг их тоолгүй, яваад л байлаа.

  • in

    АНУ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд, хамгийн муу эрүүл мэндийн үйлчил (www.anu.mn)

    Бие даасан судалгааны байгууллага болох Хамтын нөхөрлөлийн сангийн 9-р сарын 19-нд нийтэлсэн тайланд, өндөр орлоготой арван хэдэн орны дунд АНУ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд хамгийн сүүлийн байрыг эзэлдэг. АНУ-д хүмүүс залуу насандаа нас бардаг бөгөөд тус улс урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тоогоор тэргүүлж байна. Мөн, өндөр орлоготой эхний аравт багтдаг бусад орны иргэдээс хамаагүй илүү мөнгө эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг гэсэн дүгнэлт гарсан талаар NBC News мэдээлжээ.

  • in ,

    Хамрын битүүг хоромхон зуурт арилгах 6 арга (news.xopom.com)

    Ганц ч удаа болов хамар нь битүүрч үзсэн хүн ямар тааламжгүй мэдрэмж төрдгийг сайн ойлгоно. Аль болох л хурдан хамраа онгойлгохыг л хүснэ. Та бүхэнд битүү хамар онгойлгох үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлдлээ. Хөмсөгний дунд цэгт иллэг хийх Хөнгөн гэхдээ идэвхтэй иллэгийг 1 минутын турш хийнэ. Уг иллэг нь хамрын хөндийд нөлөөлдөг байна: Хамрын хөндий хатах, үрэвсэхээс хамгаална Хамрын хөндийд ирэх ачааллыг багасгана Эмчилгээний иллэг болно Хамрын хоёр талд иллэг хийх Долоовор болон дунд хуруугаар хамрын хоёр талд 1-2 минутын турш зөөлөн иллэг хийнэ.

  • in

    Нийгмийн сүлжээнээс завсарлага авахад гарах 7 ӨӨРЧЛӨЛТ (news.zindaa.mn)

    Өдөр бүр нийгмийн сүлжээгээр “тэнэж”, хүмүүсийн амьдралын бүхий л мэдээг харж сууна уу? Гэхдээ энэ нь бидний оршин тогтнолыг сүйтгэж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрийн эрүүл мэндийн төлөө нийгмийн сүлжээнээс  завсарлага авах хэрэгтэй. Сошиалаас 7 хоног завсарлахад л биед дараах өөрчлөлт гарна.

  • in

    “Тэврэлт”-ийн эрүүл мэндэд үзүүлэх 7 ашиг тус (yolo.mn)

    Америкийн гэр бүлийн сэтгэл засалч Виржиниа Сатир өдөрт 4 удаа тэврэлдэх нь урт наслахад, 8 удаагийн тэврэлт нь эрүүл мэндэд тун хэрэгтэй  бол 12 тэврэлт нь өсөлт хөгжилтөд хэрэгтэй гэдгийг нотолсон байна. Чангаар тэврэлдэх нь сэтгэл хөөрлийн байдлыг илтгэх арга юм. Үүгээр хайр, аз жаргал, тэр ч байтугай уйтгар гунигийг илэрхийлэх боломжтой. Өөрсдийнхөө гараар хэн нэгнийг тэвэрснээр дулаан тухтай мэдрэмж төрдөг. Гэхдээ тийм дулаан мэдрэмжийг авахын тулд тэврэлт шаардлагагүй. Гэсэн ч бидний бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд олон ашиг тустай.

  • in

    Судалгаа: Удаан хугацаагаар суух нь “dead butt”  синдром үүсгэнэ (itoim.mn)

    Ажлын ширээний ард, машинд олон цагаар суусны дараа хөших нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь  нурууны булчин чангарснаас ч үүсэлтэй байж болох юм. Гэхдээ  глютеаль амнези буюу “dead butt” гэх синдром байж магадгүй аж. Миннесота мужийн Рочестер дахь Майо клиникийн физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэн Жэйн Конидис “Нэр нь тэнэг сонсогдож байгаа ч гаж нөлөө нь ноцтой. Глютеус максимус бол биеийн хамгийн хүчтэй булчингуудын нэг бөгөөд хамгийн том амортизатор юм. Хэрэв зөв ажиллахгүй бол шөрмөсний урагдал, ховдолоос эхлээд шилбэ, өвдөгний үе мөчний үрэвсэл гэх мэт олон эрсдэл дагуулж магадгүй” хэмээжээ.

Load More
Congratulations. You've reached the end of the internet.